"Зэс эрдэнийн хувь" ХК-ийн удирдлагууд, хувьцаа эзэмшигчид, Орхон аймгийн иргэдийн төлөөлөл үйлдвэр байгуулах асуудлаар төр, засгийн өндөрлөгт хандаж байгаагаа өнөөдөр мэдээллээ.
Үйлдвэр байгуулах ажлыг өмнөх эрх мэдэлтнүүд хойшлуулж, төдийлөн дэмжээгүйг хэвлэлийн бага хуралд оролцогсод онцлоод, орон нутгийн сонгуульд тус компанийнхан АН-ыг зохион байгуулалттайгаар дэмжиж ирсэн тул эх орондоо нэгэн шинэ үйлдвэр байгуулахыг Шинэчлэлийн Засгийн газар нааштайгаар шийднэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн юм.
Тэд үйлдвэр байгуулах саналыг энэ сарын 15-наас өмнө яаралтай шийдэж өгөхийг хүслээ. "Зэс эрдэнийн хувь" компанийнхан "Эрдэнэт" үйлдвэрийн хаягдал шороог ашиглах үйлдвэр байгуулан 10000 хүнийг ажлын байртай болгох зорилт тавьжээ. Гурван жилийн өмнө байгуулагдсан тус компани 1200 шахам ажилтантай, ҮЭ, залуучууд, эмэгтэйчүүдийн байгууллагатай, үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа аж. Баялагаараа Монголдоо томоохонд, дэлхийд 10-т багтдаг "Эрдэнэт" үйлдвэртэй ч Орхон аймгийн хүн амын 30 гаруй хувь нь амьжиргааны түвшин доогуур, өрх толгойлсон, олон хүүхэдтэй эхчүүд, ядуу амьдралтай хүмүүс, ажилгүйчүүдийн тоо буурахгүй байгаа гэнэ.
Иймд шинээр үйлдвэр байгуулах нь эдийн засгийн хувьд асар их ач холбогдолтойг 40000 гаруй хувьцаа эзэмшигчтэй "Зэс эрдэнийн хувь" компанийн төлөөллүүд чухалчилж байсан. Хэрвээ асуудлыг төр, засгийн удирдлагууд яаралтай шийдвэл ирэх оны дөрөвдүгээр сараас эхлэн үйлдвэрээ барих ажилдаа идэвхийлэн шамдах болно гэдгээ тэд амласан юм.
Д.Баяр