АН-ын удирдлагууд болон сэтгүүлчдийн хооронд болдог уламжлалт 4:11 уулзалт өнөөдөр болж, намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюундарь, олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга О.Чулуунбилэг нар мэдээлэл хийлээ.
Эл уулзалт ардчиллын төлөөх намууд нэгдсэн АН-ын баярын өдөр тохиосноороо онцлог болж байгааг тэд уулзалтын эхэнд хэлээд ирэх даваа гариг хүртэл үргэлжлэх ойн баяраа ард түмэнтэйгээ хамт тэмдэглэхээр болсноо дуулгалаа.
Энэ удаагийн орон нутгийн ээлжит сонгуульд АН амжилттай оролцлоо гэж намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюундарь танилцууллаа. 2008 оны орон нутгийн сонгуулиар дөрвөн аймагт л ялалт байгуулж байсан бол энэ удаад 12 аймаг мөн өмнөх сонгуулиар нийслэлд нэг л дүүрэгт ялж байснаа ахиулан таван дүүрэгт олонх болж чаджээ.
Мөн АН өнгөрсөн хугацаанд шинэчлэлийн Засгийн газраас авч хэрэгжүүлсэн томоохон ажлуудыг танилцууллаа. Нийгмийн халамжийг хавтгайруулалгүй зорилтот бүлэгт чиглүүлж эхэлсэн, хотыг хоггүй, түгжрэлгүй болгох гээд ямар ч ажлыг сэтгэл зүтгэл гаргаад хийвэл мөнгөгүй ч хийж болдгийн жишээ гэдгийг таниулсан, иргэдээ сонсдог болж тэднээс саналыг нь авч ажилдаа тусгах чиглэл барьж байгаа, бүтээн байгуулалтын ажил бодит ажил хэрэг болох шатандаа орсон гээд өнгөрсөн хугацаанд хийсэн ажлуудыг дурдсан юм.
Түүнчлэн 4:11 уулзалтын үеэр МАХН хамтарсан Засгаас гарахаа мэдэгдээд байгаа энэ үед АН ямар байр суурь баримталж байгааг лавласан юм.
Тэдний мэдэгдсэнээр АН Засгийн газраа байгуулахдаа “Шударга ёс” эвсэлтэй гэрээ байгуулсан болохоос МАХН-тай гэрээ байгуулаагүй, тиймээс “Шударга ёс” эвсэл албан шийдвэрээ гаргаж мэдэгдсэний дараа л АН байр сууриа илэрхийлэх гэнэ.
Мөн Засгийн газрын тухай хуулиар Засгийн газрын гишүүдийн тэн хагасаас илүү нь ажлаа өгөх санал гаргасан тохиолдолд Засгийн газар огцордог. Харин МАХН-ын сайд нар Засгийн газраас гарсан ч нийт сайд нарын тэн хагаст хүрэхгүй учраас шинэчлэлийн Засгийн газар үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх эрх зүйн чадамжтай гэж үзэж байна.