logo
Дэлхий сөнөнө... Сөнөхгүй...

Дэлхий сөнөнө... Сөнөхгүй...

2012/12/07
Москва хотын олон орцтой сууцны нэгэн орц. Орцны хаалганы дэргэд нэгэн зарлал байна, уншвал “ Ертөнц сөнөхтэй холбогдон орон сууцныхаа төлбөрийг 12-р сарын 21-ны дотор хийнэ үү “ гэжээ. Хэвлэлийнхний салж чадахгуй байгаа энэхүү шуугиантай сэдвийг нийтийн аж ахуйн албаныхан шүүрч авсан нь энэ ажээ. Энд эртний индианчуудын “майягийн цаг тооны” бичгийн тухай яригдаж байна. Тэрхүү хуанли нь чухамдаа энэ оны 12-р сарын 21-нд дуусч байгаа юм. Өнгөрч буй жил янз бүрийн ХМХ-үүд энэ сэдэвт ач холбогдол өгч байлаа. Гэтэл үүнд ямар нэгэн дуу хоолой ирж байв уу? Мэдээж хэрэг.

Жишээ нь АНУ-д үнэн санаанаасаа энэ үйл явдалд бэлтгэж, зэр зэвсэг, хоол хүнс худалдан авч байна. Тэд Голливудын зарласан ертөнцийн сөнөлтийн өмнө “амьд үхдэлүүд” ирэхийг хүлээж байна. Учир нь “тамд” байр хүрэлцэхгүй болсон ажээ. “Ихэнхи хүмүүс үнэхээр зочирдож байна. Зэсвэг үйлдвэрлэдэг хоёр ч компани, “зомбигийн эсрэг сум” нэртэй сумыг хайрцагаар нь худалдан авахыг санал болгож байна гэж дэлгүүрийн эзэн Дейв Воркман ярьжээ. Нөгөөтэйгүүр, шашинтнууд бусдын адил нийтийн цахилгаан тасрахын өмнө дэлгүүрээс гар чийдэнгийн батарей хайж гүйлгүй, харин Ариун судруудыг /өөрийн авралын замыг олж болох / судлан үзэж байна.

Эрдэмтэд хүмүүсийг боловсролынхоо түвшинг дээшлүүлэхийг зөвлөж байна. Түүхийн ухааны дэд эрдэмтдийн үзэж байгаагаар маячууд нь ертөнц сөнөхийг европын соёлыг тээгчдийн ойлголтоор хүлээж авч байгаагүй  ажээ. Кнорозовын нэрэмжит маячуудын түүх, соёлын судлалын төвийн захирал Галина Ершова үзэхдээ, энэ бол ертөнц сөнөх тухай бүх ярианууд нь ээлжит мэхлэл юм. Харанхуй, боловсрол нимгэн хүмүүсүүдийг мухруулж, мөнгө олох гэсэн аргуудын нэг гэжээ. Үүнийг онол гэж нэрлэхэд хэцүү, учир нь энэ бол зүгээр л ээлжил мэхлэлт. Маячуудын хуанлид ертөнцийн сөнөх тухай ямарч урьдчилсан таамгууд үгүй. Тэрхүү цаг тооны бичиг нь чулуун тавцан дээрх хуанли байх бөгөөд Сарны хөдөлгөөнтэй холбоотой аж.

Гэхдээ ямарч тайлбар үгүй, ямарч прогноз байхгүй. Гэхдээ таамагүүдийн тухай ярих юм бол тэд өөрсдийн хувьд ертөнцийн мөхөлд тооцож болох испанчуудын ирэхийг таагаагүй шүү дээ. Харин европыг буруушагчид тухайн цаг үедээ буюу 1492 онд соёл иргэншлийг сөнөнө гэж таамаг дэвшүүлж байсан, гэтэл Христофор Колумб Шинэ ертөнцийг нээсэн. Өөрөөр хэлбэл, арван хоёрдугаар сард дэлхий сөнөх тухай сэдвүүд нь бизнесийн үйл ажиллагаатай холбоотой. Хэрэв дайны үед ертөнц сөнөхтэй холбоотой асуудлыг тойрсон цуу дэгдвэл яах байсан юм бэ? Дайны хүнд хэцүү цагт таамгууд бодит амьдралтай харьцуулахад үлгэр мэт санагдана. Магадгүй, бид дэндүү сайхан амьдарч байгаа учраас сая сая хүмүүс янз бүрийн дэмий ярианд явтаж байж болох юм.  Янз бүрийн үзмэрч, зурхайчдын дэмийн ярианууд олон нийтэд  их нөлөө үзүүлэж байна. Ийм төрлийн нэвтрүүлгүүдийн үзэгчид болон ертөнц сөнөхөөс айж сандарч байгаа тэдгээр хүмүүс бүгд шашны нэг талыг баригч, мухар сүсэгтнүүд байгаад учир оршино. Нөгөөтэйгүүр, энэ жилийн хавар Гватемалад маячуудын бас нэгэн он цагийн тооллын бичиг олджээ. Тэрхүү бичиг нь бидний мэдэх болсон бүх омгуудын хуанлигаас хамгийн эртнийх байсан бөгөөд дахин долоон мянган жилд тооцоолсон байжээ. Өөрөөр хэлбэл  тэд ерөөс 2012 онд цэг тавьсангүй ажээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш