logo
Японы сөрөг Либерал-ардчилсан нам ялах магадлал өндөр байна

Японы сөрөг Либерал-ардчилсан нам ялах магадлал өндөр байна

2012/12/07
Японы сөрөг Либерал-ардчилсан нам 12-р сарын 16-нд бүх нийтийн сонгуулийн дүнгээр парламентын доод танхимын бүх суудлын тэн хагас гаруйг эзлэхийг өнөөдөр тэргүүлэх бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээс нийтлүүлсэн санал асуулгын үр дүн тусган харуулав. Либерал-ардчилсан нам өнгөрсэн зууны дундуураас засгийн эрхэнд байж, улс орныхоо эдийн засгийн хөгжилд их хувь нэмэр оруулсан боловч 2009 оны сонгуульд ялагдсан билээ. Эдүгээ сонгогчид улс орноо Либерал-ардчилсан намд ахин даалгах гэж байна. Учир нь тэд сонгуулийн өмнө өгсөн амлалтаа юуны түрүүнд нийгмийн хүрээнд биелүүлээгүй эрх баригч Ардчилсан намд сэтгэл дундуур байна. Санал асуулгын үр дүнгээс харахад Либерал-ардчилсан намын тэргүүн Синзо Абэг Японы шинэ ерөнхий сайдаар сонгох юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш