Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын “11 11 төв”-д Ерөнхий сайдад хаягласан 92 санал, хүсэлт иржээ. Орон нутгийн сонгуульд Ардчилсан нам ялалт байгуулж, олонх болсонд талархал илэрхийлж, баяр хүргэсэн захидлуудаас гадна орон нутгийн сонгуультай холбоотой гомдол, санал, шүүмжүүд олон иржээ. Эдгээрийн дотор нэр бүхий зарим аймгийн засаг даргад нэр дэвшигчид хээл хахууль, авлига луйврын хэрэгт нэр холбогдсон, шалгагдаж байгааг иргэд сануулж, Засаг дарга нарыг батламжлахдаа энэ талаар сайтар хянан магадлахыг хүссэн байна.
Үр дүн нь иргэдийн амьдралд мэдэгдэхүйц бодит ажлуудыг Шинэчлэлийн Засгийн газраас эхлүүлж, шударга шийдвэрүүд гарган хэрэгжүүлж байгаахэдий ч аймаг, сумдахь гүйцэтгэх түвшний албан хаагчид хангалтгүй ажиллаж байгааг зарим иргэн шүүмжилж, Ерөнхий сайдын зүгээс орон нутгийн ажлын чанарт анхаарч, Засаг дарга нарт хариуцлага тооцдог системд шилжих хэрэгтэй гэж санал дэвшүүлжээ.
Мөн Мэргэжлийн хяналтын бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх санал санаачилга зөв алхам учир даруй шийдвэрлэхийг, Монголын Хөрөнгийн биржийг иргэдэд нээлттэй болгохыг, нийслэлийнхээ хуучин нэрийг сэргээн Нийслэл хүрээ гэж нэрлэхийг, Сүхбаатарын талбайг Чингисийн талбай болгохыг иргэдийн зүгээс санал болгожээ.
Ачаалал ихтэй төвийн эмнэлгүүдийн эмчмэргэжилтнүүд тоног төхөөрөмж дээрээажиллах чадварсул байгааг шүүмжилж, аль нэг эмнэлгийн оношилгооны үйл явцтай Ерөнхий сайд гэнэтийн байдлаар биечлэн танилцахыг зарим иргэн хүсчээ. Мөн төрийн эмнэлгийг 100 хувь ард түмэнд үйлчилдэг болгох, тэр тусмаа өндөр настны эмнэлэг ч бий болгох нь зүйтэй гэсэн саналыг ахмадуудын зүгээс ирүүлжээ. Боловсролын салбарын хувьд онцлог санал бол хичээлийн жилийг хавар,зун,намрын улиралд болгон өөрчлөх нь зүйтэй гэсэн санал байв.
Өмнөговь аймагт тог цахилгаан тасрах үзэгдэл байнга давтагддаг ч хэвлэл мэдээллийн хэрэгслээр орон нутгийн удирдлагууд өөрийг ярьж, бодит бус мэдээлэл цацаж байгааг, дэлхий сөнөнө гэсэн мэдээлэлмалчин иргэдийн тархи угааж малаа зарахад хүргэж байгааг, архивын лавлагаа бичиг, шүүхийн магадлагааавахад өндөр төлбөр төлж байгааг, зарим газарт интернетийн үнэ буураагүйхэвээр байгааг хөдөөгийн иргэд шүүмжилсэн байна.
Эдгээр санал, хүсэлт, шүүмжээс гадна Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааны талаарх хувийн бодол, санал дүгнэлтээ олон иргэн ирүүлжээ. “Шинэчлэлийн” гэсэн нэрэндээ тохирсон бодит үр дүнтэй, улсорон, ард түмэнд ашигтай ажлыг зориглон хийгээрэй, ирээдүйд ард түмэн үнэлж дүгнэх болно гэсэн урмын үгийг иргэд Ерөнхий сайдад хаяглан дамжуулжээ. Нүүрс хямдруулж, хотын хөдөлгөөнийг зохицуулж, шударга бус бүхнийг таслан зогсоож байгаад нь Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл, ШӨХТГ-ын дарга О.Магнай нарт онцгойлон талархал дэвшүүлсэн нь ч байна. Гэхдээ эдгээр ажлын хэрэгжилтэд анхаарал тавих шаардлагатай байгааг зарим нь сануулсан аж. Тухайлбал, хямд үнээр олгож буй Багануурын нүүрсний талон олдоц муутай, савлагаанд хяналт тавих хэрэгтэй байгааг анхааруулжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.