Түүх:
1988 оны арванхоёрдугаар сарын Улсын стандартын газар, Монголын худалдаа аж vйлдвэрийн танхим, Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн төв хорооноос хамтарч "Гоёл-89" нэртэй загварын арга хэмжээг анх удаа зохион байгуулж байжээ. Залуучуудын соёлын төвд болсон уралдаант vзлэгт Улаанбаатар, Дархан хотын 10 гаруй vйлдвэр, аж ахуйн газар, зохион бvтээх албадын 60-аад загвар зохион бvтээгчийн урлан бvтээсэн 280 гаруй хувцасны шилдэг загварыг 64 загвар өмсөгч сонирхуулсан юм. Тухайн vед энэ арга хэмжээг 2500 хvн vзсэн. Залуучуудын гоо зvйн хvмvvжил, ерөнхий соёлын төвшинг дээшлvvлэх, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрvvлэх, эх орны vйлдвэрvvдийн хувцасны шинэ, шинэлэг загварыг иргэдэд өргөнөөр сурталчлах болон зураач, загвар зохион бvтээгчид харилцан туршлага солилцож, ажлын шинэ санааг суралцах боломж олгосон нь энэхvv уралдааны ач холбогдол, зорилго оршиж байв.
Анхны шилдгүүд:
"Гоёл-89" арга хэмжээний анхны "Шилдэг зохион бvтээгч"-ээр "Говь" комбинатийн загвар зохион бvтээгч Ч.Энхтогтох, Оёдлын vйлдвэрийн нэгдлийн Vлгэр загварын ордны зураач Н.Соёлмаа, зохион бvтээгч Ц.Солонго нар шалгарч байжээ. Харин уралдааны болзлын дагуу олон шилдэг загвар зохион бvтээсэн Н.Соёлмаа МХЗЭ-ийн Төв хорооны зардлаар гадаадад жуулчлах эрхийн бичгээр шагнуулсан юм.
Анхны шилдэг загвар өмсөгч:
“Шилдэг загвар өмсөгч"-өөр Холбооны яамны цахилгаан шуудан холбооны газрын залгагч Б.Шатарцэцэг шалгарч, хоёрдугаар байрт Анагаах ухааны их сургуулийн гуравдугаар дамжааны оюутан Б.Туяа, гуравдугаар байрт хувцасны шилмэл загвар зохион бvтээх товчооны бичээч Э.Одгэрэл нар тодорч байв. Тэд Залуучуудын соёлын төвийн 1989 оны урлаг соёлын арга хэмжэнд орох эрхийн vнэмлэх, уран зургаар шагнуулж байсан юм. Тэднийг уралдааны болзлын дагуу спорт, өдөр тутмын, vндэсний , гоёлын хувцасны дөрвөн төрөл тус бvрээс нэг шилдэг загвар, шагналт байранд гурван загвар тус тус шалгаруулсан байна.
Анхны топ:
Анх 1988 онд диско баарны зааланд зохиогдож байсан “Гоёл” наадам энэ жил 21 дэх удаагаа зохиогдоно. Жил бүрийн арванхоёрдугаар сард болдог наадмын ерөнхий зохион байгуулагч нь “Монголын дизайнеруудын холбоо”. Уг нь загвар зохион бүтээгчдээ алдаршуулах, тэдний уран бүтээлийг олон нийтэд таниулах зорилготой зохиогдож байсан. Гэвч олон нийт “Гоёл” наадмын шилдэг дизайнер хэн байв гэдгээс илүү тухайн жилийн топ моделиор хэний ивээлд байдаг, ямар бүсгүй шалгарч вэ гэдгийг чих тавин чагнах болсон нь нууц биш. Харин “Гоёл” наадам 2000 оноос эхлэн оролцож буй загвар өмсөгчдөөсөө топ модель шалгаруулах болсон билээ. Анхны топоор Э.Одгэрэл шалгарч байв.
“Гоёл”-ын гурван өдөр:
Тухайн vеийн залуусын хvсэн хvлээдэг, сонирхдог загварын томоохон арга хэмжээ байсан учраас гурван өдөр зохион байгуулж байхаар тогтсон гэдэг. Учир нь үзэгчид нь багтахгvй шахам байсан аж. Харин Монголын дизайнеруудын холбооноос 1990 оноос өдийг хvртэл тасралтгvй зохион байгуулж байгаа юм. Улмаар 2003 оны арванхоёрдугаар сарын 1-нд Монголын дизайнеруудын холбооноос "Гоёл" наадмын 15 жилийн ойд зориулсан "Дурсамж" арга хэмжээ зохиож байв.
Дуулианы эзэн:
“Монгол газар” компанийн захирал Ц.Мянганбаяр гэгч энэ эрийн нэр жил бүр “Гоёл” наадмын топ моделиор шалгарсан бүсгүйн араас бичигддэг. Учир нь Монголын Дон Жуан гэгддэг энэ эртэй холбогдсон хүмүүс топ модель болдог гэх яриа бий. Үүнийг батлах гэсэн мэт 2006 оны “Гоёл” наадмын топ моделиор загвар өмсөгч Д.Пүрэвсүрэн тодорч байв. Харин Д.Пүрэвсүрэнгээс хойш төрсөн үе, үеийн топуудыг Ц.Мянганбаярын “өврөөс” топ моделийн зэрэгт хүрсэн гэдэг. Сэтгүүлч Ц.Мянганбаяраас олон бүсгүйтэй нэр холбогддог талаар нь асуухад “Би улс орон болоод хувь хүнийг хэзээ ч хохироож байгаагүй” гэж хариулж байсан удаатай. Хамгийн сүүлд татварын газрын мэдээлснээр Ц.Мянганбаярын “Монгол газар” компани улсад 2264682.6 өртэй гарчээ. Түүнийг олон саяар загварын охид зугаацуулж явахаар улсад төлөх ёстой өрөө төлөх хэрэгтэй гэж шүүмжлэх нэгэн ч байна.
Хэрүүлийн алим:
2006 оны топ моделиор Д.Пүрэвсүрэн тодорсон. Тэрбээр “Монголын дизайнеруудын холбоо”-ны ерөнхийлөгч Ц.Мянганбаяртай гэр бүл болж байсан нь уг шагналыг авахад нөлөөлсөн гэх хүмүүс бий. Гэсэн хэдий ч Д.Пүрэвсүрэн топ моделийн алдар нэрийг өнөөг хүртэл өндөрт өргөж яваа. Гэхдээ л өдгөө ч түүнийг Мянгаагийн хаялагаар топ моделийн шагналыг хүртсэн гэдэг. Магадгүй загвар өмсөгч бүсгүй өөрийн чадвараар хүртсэн байж болох ч Мянгаагийн нөмөрт амьдарч, олонд танигдсантай нь хэн ч маргахгүй. Д.Пүрэвсүрэн хэрүүлийн алим шидсэнээс хойш Гоёл наадмын утга учир, үнэ цэн жилээс жилд “жижгэрч”, утга учраа алдах болсон хэмээх яриа бий.
“Топ”-уудад гологдсон “Гоёл”:
Олон жил “Гоёл”-ын тайзыг чимсэн топ модель Э.Одгэрэл, Д.Болормаа нар энэ жилийн наадмыг өнжинө. Тэдний “Гоёл наадмын утга учир алдагдсан” гэсэн зоригтой шүүмжлэлийн дараах загварын наадам ямар мэдрэмж төрүүлэхийг үзэгчид харах үлдэж байна. Э.Одгэрэл “Болормаа бид хоёр ярилцаж байгаад “Гоёл” наадамд дахин оролцохгүй гэсэн шийдвэр гаргасан. Уг наадмын утга учир алдагдаад удаж байна. Одоо цагт Ц.Мянганбаяртай нэр холбогдсон хүмүүс л топ модель болдог болсон байна шүү дээ” гэж ярьжээ. Энэ жил амаржиж, эхнэрийн үүргээ нэгдүгээрт тавих болсон топ модель Д.Пүрэвсүрэн “Гоёл”-ын тайзнаа гарахаар бэлтгэж буй мэдээлэл саяхан цацагдах болсон. Бусад олны танил бөгөөд залуухан топууд ч “Гоёл”-ын тайзнаа залрах биз ээ.
Энэ жилийн топ хэн бэ:
“Miss Earth 2012” буюу “Эх дэлхийн мисс” шалгаруулах 12 дахь наадамд оролцож, “Recorts Wear Competitoin” буюу “Усны хувцастай үзүүлбэр”-т гуравдугаар байр эзлэн хүрэл медаль хүртсэн Т.Батцэцэг ч “Гоёл” наадмын нэгэн чимэг болж болзошгүй. “Шилмэл загварын ордон”-ы шилдэг модель тэрбээр тус наадмын тайзнаа 2007 оноос гарсан.Тиймээс ч энэ жилийн топ моделиор шалгарах хамгийн өндөр магадлалтай загвар өмсөгч гэгдэж буй. 2001 оноос эхлэн “Гоёл” наадам Монголын топ модель хэмээх өргөмжлөлийг гардуулдаг болсон. “Гоёл” наадмаас төрсөн 12 топ моделийг танилцуулж байна.
Э.Одгэрэл
“Мөнхийн залуу хатагтай” гэх тодотголтой, топ модель Э.Одгэрэл 1986 оноос загвар өмсч эхэлсэн. Тэрбээр “Гоёл” наадмаас төрсөн анхны топ модель юм. Э.Одгэрэл 1967 нэгдүгээр сарын 11-нд төрсөн. “Шилмэл загвар” компанийн агентлагаас загварын ертөнцөд хөл тавьсан Э.Одгэрэл одоо ч тайзнаасаа “буугаагүй” байгаа.
Д.Болормаа
Тэр бол бизнес хатагтай. Д.Болормаа 2011 онд Э.Одгэрэлийн хамт “Гоёл” наадмаас “топ модель” өргөмжлөл хүртэж байлаа. Тэрбээр 1990 оноос загвар өмсч, загварын ертөнцөд хөл тавьсан. Харин өдгөө “Монгол модель” агентлагийн захирлаар ажиллаж, загварын ертөнцөд шинэ, соргог “бүтээгдэхүүн” бэлтгэх ажилд зүтгэж яваа. Түүний шавь нар Монголын шилдэг загвар өмсөгчдын эгнээнд бичигддэг нь сайн загвар өмсөгч төдийгүй сайн багш болохыг гэрчилдэг гэж болно. Тэрбээр 1972 оны нэгдүгээр сарын 29-нд төржээ.
Д.Цолмон
Д.Цолмон хэмээх энэ бүсгүй 2002 онд “топ модель” өргөмжлөл хүртэж байсан. Тэрбээр өдгөө “MCS” компанид ажилладаг бөгөөд жил жилийн “Гоёл” наадмын загвар өмсөгчдийг бэлтгэдэг юм. Тэрбээр 1975 оны наймдугаар сарын 12-нд төрсөн. Анх 17 наснаасаа загвар өмсч эхэлжээ.
Ч.Туяацэцэг
Дизанйеруудыг Ч.Туяацэцэгийг хамгийн чадварлаг загвар өмсөгч хэмээн үнэлдэг. Тэр дизайнеруудыг хувцсыг тайзнаа амилуулж чаддаг шилдэг загвар өмсөгчдийн нэг юм. Тэрбээр 2003 онд “Гоёл” наадмаас “топ модель” өргөмжлөл хүртсэн бөгөөд хамгийн сүүлд “Помогите Нам-2” уран сайхны кинонд тоглож, чамгүй сайн жүжигчин гэдгээ харуулаад авсан. Онгоцны үйлчлэгч мэргэжилтэй тэрбээр 1978 оны дөрөвдүгээр сарын 9-нд төржээ. Өдгөө “MCS” компанид ажилладаг байна.
Х.Ундраа
Тэрбээр 1998 оноос “Шилмэл загвар” компанийн загварын агентлагт 14 наснаасаа суралцаж эхэлсэн. Өдгөө “Mobicom” компанид ажиллаж байгаа Х.Ундраа “Гоёл 2004” наадмаас “топ модель” өргөмжлөл хүртэж байсан юм. Бусад топуудаа бодоход элдэв хов, жив, хэл аманд өртөөд байдаггүй топ Х.Ундрааг загварынхан хамгийн даруухан “топ модель” хэмээн үнэлдэг юм билээ.
Т.Баярзул
Багаасаа ардын бүжгээр хичээллэж, даруу зан, донжтой яриагаараа өөрийн имижийг бүрдүүлдэг Т.Баярзул 2005 онд “топ модель” өргөмжлөл хүртэж байсан юм. Тэрбээр “Монгол Ньюс” компанийн захирал, Ц.Балдорж агсны хүү, “Улаанбаатар” зочид буулын захирал Н.Мөнхтүшигтэй гэрлэж, загварын карьертаа цэг тавьсан билээ.
Д.Пүрэвсүрэн
Тэр бол хамгийн алдартай топ модель. Эршүүд зан, хээгүй яриатай Д.Пүрэвсүрэн олон мэргэжилтэй. Үндсэн мэргэжил болох жүжигчний карьертаа хайртай ч загварын тайзаа орхиж чаддаггүй нэгэн. Тэрбээр 2006 онд “топ модель” өргөмжлөл хүртэж байв.
Г. Уранцэцэг
Дизайнеруудын холбооны урдаа барьдаг шилдэг загвар өмсөгчдийн нэг Г.Уранцэцэг. Түүнийг саяхнаас биедээ хамгийн их мэс хүргэсэн топ хэмээн өргөмжлөх болсон юм. Урнаа 1997 оноос загвар өмсч эхэлсэн бөгөөд 2007 онд “топ модель” өргөмжлөл хүртэж байв. 1984 оны дөрөвдүгээр сарын 3-нд төрсөн тэрбээр 12 нас хүртлээ Германд амьдарч байжээ.
Г.Алимаа
1998 онд сурагчийн ширээнээс загварын тайз руу “шилжсэн” Г.Алимаа 2008 онд “Гоёл” наадмаас “топ модель” өргөмжлөл хүртсэн. 2008 онд Ц.Мянганбаярын нарийн бичгийн даргын алба хашиж байсан түүнийг “топ”-оор өргөмжлүүлэх үед ихэнх хүмүүс эсэргүүцэж байсан билээ.
О.Уянга
14 наснаасаа загвар өмсч эхэлсэн О.Уянга 2009 онд “топ модель” өргөмжлөл хүртэж, олны харааг булаасан. Эелдэг зантай, хүмүүжилтэй, сайн загвар өмсөгч гэгддэг О.Уянга Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг Олон улсын сэтгүүлч мэргэжлээр төгсчээ. Тэрбээр сүүлд “Шүрэн бугуйвч” хэмээх кинонд тоглоод амжсан билээ.
Ч.Уранбилэг
2010 онд “топ модель” өргөмжлөл хүртсэн загвар өмсөгч Ч:Уранбилэг. Тэрбээр “Дорнын тэргүүн мисс”, шилдэг фото мисс гээд чамгүй амжилттай нэгэн. Загварын тайзнаа энхрий ялдам харагддаг Ч.Уранбилэг өдгөө барилгын компани удирдаж яваа. Спортоор хичээллэх дуртай, гольф тоглох, хурдан морины хоббитой гээд нэлээд эршүүд зантай, дайчин бүсгүй хэмээн ойр дотных нь үнэлдэг юм билээ.
Э.Сэлэнгэ
Отгон “топ”. Түүнийг хамгийн гоё өгзөгтэй топ модель хэмээн өргөмжлөөд байгаа. 17 настайгаа загварын ертөнцтэй амьдралаа холбосон тэрбээр өнгөрсөн онд “топ модель” өргөмжлөл хүртсэн юм. Э.Сэлэнгэ өдгөө “Шилмэл модель” агентлагт багшилж байна.