“Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг өчигдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн юм. Эхлээд хууль санаачлагчийн илтгэлийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга танилцуулж, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат танилцуулсан.
Төсөлд тусгаснаар бол, арьс ширний үйлдвэрийг дэмжих ажлын хүрээнд 200 тэрбум төгрөгийн бонд гаргахаар болсон байна. Монголоос малын гаралтай түүхий эдийг Хятад руу хямд үнээр гаргах бус боловсруулж, илүү нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болговол илүү үр ашигтай хэмээн үзэж байна.
Хэлэлцүүлгийн үеэр гишүүд өмнө нь жижиг, дунд үйлдвэрлэл, ноос ноолуурын салбарыг дэмжих бодлогоор 300 хүртэлх тэрбум төгрөгийн бонд гаргасан. Харин үр дүн нь ямар байгааг мэдэж байж, асуудлыг хэлэлцэх ёстой гэж байсан.
Түүнчлэн Улаанбаатар хот дахь Харгиа цэвэрлэх байгууламжийг нүүлгэн шилжүүлж, Эмээлтэд аваачих талаар зарим гишүүний ярианд хөндөгдсөн. Ингэхээр бол, нийслэлд байгаа арьс ширний үйлдвэрүүдэд Засгийн газраас дэмжлэг үзүүлээд үр дүн өгөх үү гэдэг дээр ч мөн яригдаж байв. Гол нь Бондтой хэр уялдаж буйг тодруулсан.
Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын хэлснээр бол, төв цэвэрлэх байгууламжийг хаана байгуулах талаар Ерөнхий сайдтай арьс ширний үйлдвэрийн төлөөлөл болон холбогдох бусад газрын удирдлага оролцсон уулзалт хийхээр болсон юм байна. Тэгээд асуудал тодорхой болох боломжтой аж. Төв цэвэрлэх байгууламжийг Эмээлтэд нүүлгэх үү, эсвэл Дархан-Уул, Орхон аймагт байгуулах уу гэдэг нь ч тодорно гэж байсан.
Манай улс өнгөрсөн арав гаруй жилийн турш малын гаралтай түүхий эдийнхээ 90 гаруй хувийг түүхийгээр нь урд хөрш рүү экспортолжээ. Энэ байдал цаашид үргэлжилбэл мал аж ахуйн салбар хөгжихгүй, тэрнийг нь дагаад малчдын амьдрал ч сайжрахгүй. Түүнчлэн жижиг, дунд үйлдвэрлэл тэр дундаа арьс ширний үйлдвэрүүд нь гадаадын хавсарсан үйлдвэр болж үлдэх магадлалтайг гишүүд хэлж байв. Тиймээс ч Засгийн газар үндэсний үйлдвэрлэлийг дэмжих хүрээнд дээр өгүүлсэн хэмжээний бонд гаргахаар зорьсон юм байна.
Чуулганы хуралдааны үеэр яригдсан Бондын хяналтын асуудлын тухайд Төсвийн байнгын хороо хариуцаж ажиллах ёстой тухай УИХ-ын дарга хэлж байв. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хэлэлцэхийг дэмжсэн юм.