УИХ-ын чуулганы /2012.12.07/ үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар “Олон улсын зах зээл дээр арилжаалсан 1,5 тэрбум ам. долларын үнэт цаасны тухай" Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээллийг сонслоо.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг мэдээлэлдээ, “Улсын Их Хурал 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 52-р тогтоол тогтоолоор Засгийн газрын үнэт цаасыг анх удаа олон улсын зах зээл дээр гарга гэсэн байгаа. Өнөөдрийн байдлаар нийтдээ 5 тэрбум ам.долларын үнэт цаас гаргах энэ хөтөлбөрийн хүрээнд эхний үе шат болгож 1,5 тэрбум ам.долларын “Чингис” бондыг Засгийн газар эхний 100 хоногт багтааж амжилттай арилжааллаа. Энэ арилжаалсан бондын мөнгө орж ирсэн байгаа. Бонд гаргах болсон шалтгаан нь УИХ-ын тогтоолын дагуу их бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг бүрдүүлэх, үүний зэрэгцээ Монгол Улсын шалгуур хүү буюу жишиг хүү хэд юм бэ гэдгийг тогтооход оршиж байгаа юм. Энэ дагуу нэн даруй барьж байгуулах шаардлагатай байгаа уул уурхай, авто зам, эрчим хүч, орон сууцны дэд бүтэц, төмөр зам ын томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэс гадна Монгол Улсын 5 болоод 10 жилийн шалгуур хүүг нэлээд нам доогуур түвшинд тогтоож гадаадын хөрөнгө оруулалтын зардлыг эрс бууруулах ач холбогдолтой болж байгаа. Өнөөдөр Монгол Улсад зээлийн хүү их өндөр байгаа бөгөөд ЗГ-ын мөрийн хөтөлбөрт зээлийн хүүг нэг оронтой тоонд оруулна гэсэн байгаа. Одоо зээлийн хүү сарын 2 хувь, жилийн хүү 24 орчим хувьтай хоёр орон тоотой байгаа. Үүнийг багасгахад олон улсын зах зээл дээр бонд гаргасан явдал ач холбогдолтой болж байгаа. Энэ бондыг маш богино хугацаан шуурхай ажиллаж гаргасан. Одоо дэлхий даяар хамгийн бага хүүтэй байгаа цаг үе тэгэхээр гадаад орчин тааламжтай байгаа байдлыг ашиглаж цаг алдалгүй бондыг арилжаалж чадсан. ЗГ-ын цаашид хийх их бүтээн байгуулалтын ажлын хөрөнгийн баталгааг бий болгох үүднээс 100 хоногийн дотор арилжаалья гэсэн зорилгоо биелүүлж чадлаа. ЗГ-ын гишүүд хүчин чармайлт гаргаж ажилласан. Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан бусад сайд нар биечилж явж хөөцөлдөж энэ ажлыг бүтээж чадлаа“ гэлээ.