Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо (БОХХААБХ), УИХ-ын гишүүн, ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл, Хоёрдогч түүхий эдээр хөдөлмөр эрхлэгчдийн үндэсний холбоо (ХТЭХЭҮХ), Нийслэлийн захирагчийн ажлын алба хамтран СТӨ-нд 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 09.00-17.00 цагийн хооронд “ХОЁРДОГЧ ТҮҮХИЙ ЭДЭЭР ХӨДӨЛМӨР ЭРХЛЭГЧДИЙН ЭРҮҮЛ АХУЙ, ЭРХ ЗҮЙН ОРЧИН БА ХОТ ХЭЭРИЙН ХОГИЙН САВНЫ ШИНЭЧЛЭЛ” нэртэй чуулганыг зохион байгуулах гэж байна.
Энэхүү чуулганы гол зорилго нь хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ялган ангилан багасгадаг, байгаль орчинд хамгийн ээлтэй ажил үйлчилгээ явуулдаг хоёрдогч түүхий эд цуглуулагч болон хөдөлмөр эрхэлэгчдийг нэг дор урин, хот хээрийн хогийн савны шинэчлэлийн талаар тэдний санал бодлыг сонсон, тэдний нийгэмшүүлэх, эрүүл ахуй, эрх зүйн орчинг бүрдүүлэхэд оршино.
Тус чуулган Нийслэл, орон нутгийн хог хаягдал, хогийн савний өнөөгийн байдал, Хот хээрийн хогийн савны байршил, загвар, Хогийн сав ба иргэдийн зан үйл, Хогийн савны ач холбогдол ба хоёрдогч түүхий эдийг дахин боловсруулах нь, Хоёрдогч түүхий эдээр хөдөлмөр эрхлэгчдийн эрх зүйн орчин гэсэн таван хэсгээс бүрдэж холбогдох сэдвийн дор илтгэл, танилцуулга, асуулт хариулт, хэлэлцүүлэг болно.
Чуулганд Нийслэлийн захирагчийн ажлын алба, Соёл,спорт, аялал жуучлалын яам, Байгаль орчин ногоон хөгжлийн яам, 10 тэтгэлэгт оюутан, Монголын хог хаягдлын менежментийн холбоо, Хоёрдогч түүхий эдээр хөдөлмөр эрхлэгчдийн үндэсний холбоо, Мянганы сорилтын сан зэрэг байгууллагаас холбогдох албаны хүмүүс илтгэл тавих бөгөөд ССАЖЯ болон “АПУ” ХХК ерөнхий зохион байгуулагчаар ажиллах юм.