Монгол улсын засгийн газраас хүүхдэд зориулсан уран бүтээлийг нэмэгдүүлэх зорилгоор, хүүхдэд зорилсан уран бүтээл туурвихад санхүүгийн дэмжлэг үзүүлэх Засгийн газрын 2007 оны 280-р тогтоолыг батлан хэрэгжүүлж байна.
Шалгаруулалтыг жил бүр хүүхдэд зориулсан уран сайхны болон баримтат, сонгодог болон үндэсний дуурь, бүжгийн жүжиг, драмын болон хүүүхэлдэйн жүжиг, хүүхдийн дуу, шүлэг зэрэг төрлүүдээр шалгаруулж үүнд 150-аас доошгүй сая төгрөг зарцуулж байхаар заасан.
Энэ жилийн хувьд “Цэнгэл” продакшны уран бүтээлчид Засгийн газраас жил болгон зарладаг хүүхдийн уран бүтээлийн уралдаанд хүүхдийн дууны цомгийн төрлөөр оролцож шалгарснаар, үе үеийн хөгжмийн зохиолчдын хүүхдийн 20 дуунаас бүтсэн, цэцэрлэг болон бага дунд ангийнханд зориулан, хүүхэд насны сэдвээр түүвэрлэсэн “Хүүхэд насны дуулал” цомгоо гаргалаа. Цомгийг ССАЖЯ-ны Соёл урлаг хөгжүүлэх сангаас санхүүлжээ.
“Хүүхэд насны дуулал” цомгийг нийт 3000 хувь хэвлэсэн бөгөөд өчигдөр ССАЖЯ- наас тус цомгийг нийслэлийн бүх цэцэрлэг сургуульд түгээх ажлыг Нийслэлийн боловсролын газартай хамтран зохион байгуулсан юм.
Үе үеийн хөгжмийн зохиолчдын далай шиг их бүтээлээс өчүүхэн төдий цөөхөн дууг дээжлэн “Хүүхэд насны дуулал” цомогт багтаажээ. Яагаад гэвэл монголын хүүхдүүдийн хэлд оронгуутаа дуулдаг 50 жилийн түүхтэй “Маамуу нааш ир” дуунаас эхлэн Ш.Сүрэнжавын үг С.Мааяагийн хөгжим “Миний ном”, хүүхдийн дууны хаан гэмээр Л.Галмандах багшийн “Бага насаа хайрлаж явна”, Байгалийн сайхныг хүүхдийн сэтгэл зүрхэнд мэдрүүлмээр Д.Содномдоржийн үг Ц.Сүхбаатарын ая “Зун цаг”, З.Хангалын “Зургийн хичээл” дуунууд, 20-р зууны шинэ үеийн уран зохиолыг үндэслэгч агуу яруу найрагч Д.Нацагдоржийн “Миний хэнз хурга” шүлгийг авъяаслаг хөгжмийн зохиолч Ц.Эрдэнэбаатар аялгуу шингээн амилуулсан зэрэг түүх домог болсон хүүхдийн дуунуудаас гадна тус цомогт хошин шогийн өнгө аястай дуунууд ч орсон байна. Жишээлбэл: Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Б.Шаравын “Томчууд яагаад нуугдаж тоглодоггүй вэ”дуу, мөн хүүхэд бүхний шүлгийг нь сайн мэдэх С.Надмидын шүлэг Ц.Буяннэмэхийн аялгуу “Манай ангийн Пөөвгөө” дуу, МХО-ы багш С.Ганчимэгийн Хүүхэд насны сэдэвтэй “Хүүхэд нас”, “Жаргалтай нас” “Хүүхэд насны дурсамж ” зэрэг цоглог сайхан дуунууд оржээ. Түүнчлэн дунд залуу үеийн хөгжмийн зохиолчид болох А.Балжинням, С.Батболд, Б.Бат-Эрдэнэ /Аранзай/, С.Эрдэнэ, нарын авъяаслаг хөгжмийн зохиолчдын зохиол бүтээлээс түүвэрлэн “Хүүхэд насны дуулал” цомогт оруулсан ч мөн цаана нь монголын олон авъяаслаг хөгжмийн зохиолчдын зохиол бүтээл багталгүй үлдэж байгаа нь гарцаагүй.
Хүүхэд насны дуулал цомогт нийт 16 зохиолч, 15 хөгжмийн зохиолчдын бүтээл хамрагдсан байна.