logo
Солонгост ял эдэлж буй иргэдээ эргэв

Солонгост ял эдэлж буй иргэдээ эргэв

2012/12/08
ГХЯ-ны Консулын газраас өгсөн үүргийн дагуу БНСУ-д суугаа Монгол Улсын ЭСЯ-ны ажилтнууд тус улсын Чонан, Тэжон хотын хорих ангид ял эдэлж буй Монгол Улсын 23 иргэнтэй нэг бүрчлэн уулзаж санал, хүсэлтийг нь сонссон байна.
 
Гадаадад байгаа иргэдийн эрх ашгийг хамгаалах хүрээнд ГХЯ болон хилийн чанадад суугаа ДТГ-уудад цаашид ч ийм төрлийн арга хэмжээг тогтмолжуулах, гадаад оронд ял эдэлж буй болон гэмт хэрэгт холбогдсон өөрийн орны иргэд, тэдгээрийн ар гэрийнхэнд тусламж дэмжлэг үзүүлэх талаар цогц арга хэмжээ хэрэгжүүлэхээр ажиллаж байна гэж ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш