Ийм хэрэг Сүхбаатар дүүргийн нутагт гарчээ. Ихэр хүүхдээ дөнгөж төрүүлэнгүүтээ тус дүүргийн 13 дугаар хорооны нутаг дахь нэгэн хашааны гадаа хаячихаад явсан байж. Энэ мэдээллийн мөрөөр цагдаагийн ажилтнуудыг очиход дөнгөж төрсөн хоёр нярайн нэгнийх нь биеийн талыг нохой хэдийнэ идчихсэн байжээ. Ямартай ч дээрх хоёр хүүхэд бүрэн бойжилттой гэдэг нь тодорхой байгаа бөгөөд амьдаар нь авчирч хаясан ч байж магадгүй гэнэ. Төрсөн хүүхдүүдээ амьтны зоог болгосон энэ аймшигт хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.
Ш.Сонор www.shuum.mn
Ш.Сонор www.shuum.mn