Энэ оны эхний улирлын байдлаар гадаад валютын дотоод руу орох цэвэр урсгал 251 сая ам.долларт хүрсэн үзүүлэлт гарчээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 293 сая ам.доллараар буюу 12 дахин өссөн гэсэн үг аж. Энэ огцом өсөлтийн дүнд төгрөгийн ханш чангарсан ашигтай байдал үүссэн ч Монгол Улсын гадаад худалдааны нөхцлийн индекс өмнөх оныхоос бараг найман хувиар буурсан байна. Гадаад худалдааны алдагдал 5.4 дахин өссөн. Валютаар төлдөг барааны гадаад худалдааны алдагдал 20 дахин өссөн нь төгрөгийн ханш чангарсан “өндөр амжилт”-ыг бууруулж харагдуулж байгаа аж.
Ц.Баяр www.shuum.mn
Ц.Баяр www.shuum.mn