logo
Ерөнхий сайд бүл нэмж, охинтой боллоо

Ерөнхий сайд бүл нэмж, охинтой боллоо

2012/12/10
Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд Н.Алтанхуягийн гэргий Х.Сэлэнгэ амаржиж, охин төрүүлсэн тухай Н.Алтанхуяг сайд twitter хуудсандаа бичсэн байна. Тэрбээр “Алтанхуягийнх гэдэг айл бүл нэмж, охинтой боллоо. Монголын үрс маш олон болтугай” хэмээн бичжээ. Найман хүүхэдтэй өнөр өтгөн айлын хүү Н.Алтанхуяг ийнхүү долоо дахь үрийнхээ зулайг үнэрлэж буй ажээ. Бүл нэмж, нялх үрийнхээ цангинам дуугаар шинэ өглөөг угтан буй түүнд болон гэр бүлд нь аз жаргалыг хүсэн ерөөе.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш