logo
Футзаалны аваргуудад Ерөнхий сайд шагнал гардууллаа

Футзаалны аваргуудад Ерөнхий сайд шагнал гардууллаа

2012/12/10

Ерөнхий сайд Н.Алтанхуяг 12 дугаар сарын 9-ний ням гаригийн энэ өдөр Монголын хөл бөмбөгийн холбооны үйл ажиллагаатай танилцаж, Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдаж байгаа “Хүүхэд-Хөлбөмбөг-Ирээдүй” хөтөлбөр болон тус холбооны 2012 оны уралдаан тэмцээний хаалтын ажиллагаанд оролцлоо. Ерөнхий сайдын нэрэмжит энэ хөтөлбөр 4 жил үргэлжлэх бөгөөд энэ онд Хөвсгөл, Ховд, Дорнод, Баян-Өлгий, Дархан-Уул зэрэг аймагт амжилттай хэрэгжиж, 1000 гаруй хүүхдийг хамруулсан наадам зохион байгуулж, орон нутгийн хүүхэд залууст хөл бөмбөгийн спортын анхан шатны ойлголтуудыг өгчээ. “Хүүхэд-Хөлбөмбөг-Ирээдүй” хөтөлбөрийн 2012 оны хаалтын ажиллагаанд оролцох үеэрээ Ерөнхий сайд 52 багийн 550 гаруй тамирчид хурд хүч,авхаалж самбаагаас орьсон SUMMIT CUP тэмцээний 7-13 наснынхны аваргын төлөөх шигшээ тоглолтыг сонирхож, аваргуудад гарын бэлгээ гардууллаа. 

Хөл бөмбөгийн спортыг сонирхон хичээллэж байгаа болон нийт хүүхэд залуучууддаа хандаж Ерөнхий сайд үг хэлсэн юм. Монголын хөл бөмбөгийн холбооны хийж бүтээсэн зүйлтэй танилцлаа. Спортын бусад холбоод үлгэр авах ажил Монголын хөл бөмбөгийн холбоонд байна. Манай улсад энэ төрлийн спорт хөгжих ирээдүй байна. Хүүхэд залуучууд Та бүхэн энэ холбоогоо, багш дасгалжуулагчдаа түшиж ажиллаарай. Багаасаа хичээллэвэл амжилт гаргах боломж бүрдэж байна шүү. Энэ боломжийг ашиглаарай. Ингэж чадвал бидэнд тив, дэлхийн тэмцээн, Олимпийн наадмын аварга болох цаг ойрхон байгаа гэдэгт итгэлтэй байна гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэлээд хүүхэд залуусыг спортоор хичээллэхийг уриаллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл,  олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш