logo
Япон улс умард солоноосын пуужинг амдан сөнөөх системийг байрлуулж дуусав

Япон улс умард солоноосын пуужинг амдан сөнөөх системийг байрлуулж дуусав

2012/12/10
Япон улс 12-р сарын 10-аас 22 хүртэл хөөргөхөөр товлосон БНАСАУ-ын пуужинг амдан сөнөөж мэдэх өөрийгөө хамгаалах хүчнийхээ нэг хэсгийг байрлуулж дууслаа. Японы БХЯ-аас мэдээлснээр «Пэтриот» зенитийн долоон цогцолборыг Токио орчимд ба улс орныхоо өмнөд нутагт байрлуулжээ. Түүнээс гадна агаар мандалын цаана байг сөнөөх чадвартай алсын тусгалтай зенитийн пуужингаар зэвсэглэсэн эскадрын гурван мина зөөгч хөлөгөө тэнгист гаргажээ. Японд аюул учруулвал умард солонгосын пуужинг сөнөөх тушаал өөрийгөө хамгаалах хүчинд үүний өмнө өгсэн билээ. Дэлхийн хиймэл дагуулыг тойрог замд гаргах пуужингаа хөөргөх төлөвлөгөөтэй байна гэж Умард Солонгос зарлан мэдээлжээ. Үнэн чанартаа Пхеньян тив хоорондын баллистик пуужингаа туршина гэж Япон, Өмнөд Солонгос, АНУ гурав үзэж байна. НҮБ-ын тогтоолоор ийм пуужинг туршихыг БНАСАУ-д хориглосон юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш