Жуулчдыг дэлхийн дагуулд хүргэх арилжааны байнгын нислэгийг зохион байгуулах төлөвлөгөөтэй байна гээж НАСА агентлагийн мэргэжилтнүүд америкийн «Аполлон-17» сансрын хөлөг Сар луу нислэг хийсний 40 жилийн ойн өмнөхөн зарлан мэдээлэв. «Аполлон» төслийн нислэгийг удирдсан Жонсон Спейс, НАСА агентлагийн эрдэм шинжилгээний хэлтсийн эрхлэгч асан доктор Алан Стерн нар Golden Spike компанийг үндэслэн байгуулжээ. Тэд 10 жилийн дараа дэлхийн оршин суугчдыг Сар луу явуулах төлөвлөгөөтэй байна. Одоо хоёр хүний ийм аялал дор хаяж 1,4 тэрбум долларын үнэтэй. Сансрын агентлагийн хуучин мэргэжилтнүүд хуучин пуужингуудыг шинэчлэх замаар аялалын үнийг хямдруулах бодолтой байна. Ойрын арван жилд Спейс, Стерн хоёр Сарнаа очих жуулчдын 15-20 аялалыг зохион байгуулахаар шийдвэрлэжээ.