logo
“Төмөр хүн” олон жилийн дараа үнэнийг өчив

“Төмөр хүн” олон жилийн дараа үнэнийг өчив

2012/12/10
Хэдэн жилийн өмнө ч билээ, Майк Тайсоны маш энхрий ялдам царай гарган нэг эмэгтэйтэй хамт авахуулсан зургийг харахад ихэд содон байж билээ. Зургийн тайлбарт “Ямар эмэгтэй “төмөр” Тайсоныг ийм энхрий дүр төрхтэй болгож чадсан юм бэ гэж гайхаж байна уу. Тэр бүсгүй бол М.Тайсоны анхны эхнэр Робин Гивенс” хэмээн бичсэн байсан юм. Түүнээс салснаас хойш Майк эмэгтэйчүүдийг үздэггүй, харгис хэрцгий ханддаг болсон гэдэг. Тэгвэл саяхан боксчин өөрөө анхны эхнэрээсээ яагаад салах болсноо хэвлэлийнхэнд дэлгэсэн байхыг олж уншлаа. Тэдний гэрлэлт хардалт, араар тавилт, зодоон цохион, нус нулимсаар өндөрлөж байсан гэдгийг хэвлэлийн хуудаснууд гэрчлээд өгнө. Харин гол шалтгаан нь бид бүхний хайрлан хүндэлдэг жүжигчдийн нэг Брэд Питтэй холбоотой байжээ. Боксчин авааль  эхнэрээ түүнтэй хамт нэг оронд хэвтэж байхад нь “гардсан” аж. Харин үүнийгээ 20 шахам жил нууж явснаа саяхан л ам нээж байгаа юм байна.

“Дэйли Мэйл”-д өгсөн дэлгэрэнгүй ярилцлагадаа Майк Тайсон “Би Робин Брэд хоёрыг секс хийж байх үед нь орж очсон. Тэр үед надад ямар тамын мэдрэмж төрж байсан гээч… Эхнэрийн минь дээр хэвтэх түүнтэй харц мөргөлдөхөд…” хэмээн сэтгэлээ уудалжээ. Сонирхолтой нь, өөр эртэй хамт байхыг харснаасаа хойш тэрбээр эхнэрээ улам ихээр хүсч байсан гэнэ. “Бид салах гэж байлаа. Би эхнэртэйгээ уулзахыг хүсэхгүй байна гээд бүх ажлыг өмгөөлөгчдөө даатгасан юм. Гэсэн ч энэ хооронд Робиныг гэртээ буцаад ирээсэй гэж маш их санаж байв. Түүнтэйгээ секс хийхийг хүсч байсан юм” хэмээн тэрбээр дурсчээ. Гэвч тэрбээр эхнэртээ 10 сая ам.доллар төлж салсан билээ. Үүнээс хойш Робинийг хар арьстанууд үзэхгүй болсон бөгөөд хэвлэл мэдэллийн хэрэгслээр “хамгийн жигшүүрт эмэгтэй” хэмээн цоллох болсон гэдэг.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш