logo
Сансарын тунелийн нүхэн гарц нээгдлээ

Сансарын тунелийн нүхэн гарц нээгдлээ

2012/12/11

Өнгөрсөн долоон сараас эхэлсэн Сансарын тунелийн нүхэн гарц барих ажил дуусаж, өнөөдөр албан ёсоор нээлтээ хийлээ.  Нүхэн гарц нь дөрвөн тал руугаа гарах гарцтай, 6.3 метр өргөн коридортой, тунель талын урт хэсэг нь 54.1 метр, зүүн талын буюу богино хэсэг нь 25.6 метр өргөнтэй юм байна. Авто замын явах хэсгийн өргөн 23.7 метр бөгөөд явган хүний зам дагуу үйлчилгээний төв байх юм. Энэхүү нүхэн гарцыг 1,3 тэрбум төгрөгийн санхүүжилтээр “Хотын зам" компани гүйцэтгэсэн байна.  Одоогоор барилгын ажлын явц 90 хувьтай байгаа бөгөөд  ирэх оны 6 сар гэхэд бүрэн дуусах юм гэж Нийслэлийн хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.















АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш