Сирийн ЗГ-ын цэргүүд өөрсдийн тактикийг өөрчилж гол хүчээ нийслэл хот болон тус улсын бусад томоохон хотуудыг хамгаалахад хүчээ хуваарилаж байна. Энэ тухай британий “Индепендент” сонин дипломат эх сурвалжуудыг иш татан уламжилжээ. Энэ нь сүүлийн үед арми өөрийн байр сууриасаа ухарч хотуудаас гарч явж байна гэсэн ойлголт огт биш юм. Үүнийг тус улсын эрх баригчдын үзэж байгаа хамгийн чухал объектууд дээр цэргүүд хүчээ төвлөрүүлж байна гэж үзэх ёстой юм. Сонины нэгэн эх сурвалжийн үзэж байгаагаар, Сирийн сөрөг хүчний чөлөөт армийн цэргийн дарга нар өөр хоорондоо Дамаск руу хнийх тэдний дйаралт амжилтгүй болсон гэж ярьцгааж байгаа ажээ. Гэвч “эдгээр нь тэднийг дахин хотыг эзлэн авахаар дайралт хийхгүй” гэсэн үг биш юм дурджээ. Сирийн хүний эрхийн ажиглалтын зөвлөлийн гаргасан тоо баримтаар, өнгөрсөн оны 3-р сараас хойш хугацаанд тус улсад 42 мянган хүн амь үрэгджээ.