logo
TB9 телевизийн уран бүтээлчид  ажлаас халагдах хүсэлтэй байгаагаа  мэдэгдлээ

TB9 телевизийн уран бүтээлчид ажлаас халагдах хүсэлтэй байгаагаа мэдэгдлээ

2012/12/11
TB9 телевизийн 40 ажилтныг өөрсдийнх нь хүсэлтийн дагуу ажлаас халах тушаалыг өнгөрсөн пүрэв гаригт удирдлагын баг нь гаргасан билээ. Тус телевизийн Мэдээний албаны сэтгүүлч, сурвалжлагч, нийт зураглаачид уг шийдвэрт хамрагдан ажлаас халагдсан юм. Нийт ная гаруй ажилтан албан хаагчтай тус телевизийн тал хувь, тэр дундаа уран бүтээлчдийн гол цөм нь удирдлагын багийг өөрчлөх шаардлагыг тавьж, үүнийг хүлээн авах боломжгүй гэж үзвэл ажлаас халагдах хүсэлтэй байгаагаа өмнө нь мэдэгдээд байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш