logo
Шинэ хорих ашиглалтад оров

Шинэ хорих ашиглалтад оров

2012/12/12
Хорих 439 дүгээр анги нь хөрөнгө оруулалт, их засвар, бүтээн байгуулалтын ажлыг 2012 оны дөрөвдүгээр сард эхлүүлсэн. Тэгвэл шалган нэвтрүүлэх байр, олон улсын жишигт нийцүүлсэн 350 ялтны багтаамжтай хорих байр болон албан хаагчдын ажиллах ая тухтай орчин нөхцөлийг бүрдүүлсэн контор, цайны газрын барилга байгууламжийг ашиглалтад оруулжээ.

Тус хорих байр нь 60х18, 15х12 хэмжээтэй хоёр барилгаас бүрдэнэ. Хорих ангийн онцлогоос шалтгаалан гурван бүс болгон хуваасан аж. Ялтны амьдрах өрөө,цайны газар, хоолны, сургалтын, урлаг соёлын заал, ялтны эд зүйл хадгалах хадгаламжийн өрөө, бүс бүрт ариун цэврийн өрөө, дүш, албан хаагчдын ажлын өрөө, жижүүрийн өрөө гэсэн зохион байгуулалттайгаар баригджээ.

Уг барилгын ажлыг энэ оны арваннэгдүгээр сард гүйцэтгэж дууссан байна. Дээрх барилгуудын цэвэр, бохир усыг шийдэхээр 340 метр цэвэр усны шугам, 90 метр усны багтаамжтай бохирын цооног, 240 метр бохир усны шугам зэргийг барьж, тус тус ашиглалтад оруулжээ.

Эх сурвалж: Нийгмийн толь
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш