logo
Лениний хөшөөг 55 саяас дуудаж худалдана

Лениний хөшөөг 55 саяас дуудаж худалдана

2012/12/12
Дэлхийн хувьсгалч удирдагчийн хөшөөний үнийг тогтоожээ. Хотын дарга Э.Бат-Үүл Лениний хөшөөг буулгах шийдвэрийг өнгөрсөн аравдугаар сарын 15-нд гаргаж, гүйцэтгэсэн билээ. Тэрээр хөшөөг дуудлага худалдаанд оруулахаа мэдэгдэж байсан.

“Хөрөнгийн үнэлгээний төв” компанийнхан Лениний хөшөөг 55 сая төгрөгөөр үнэлэх саналыг Нийслэлийн өмчийн харилцааны газарт ирүүлжээ. Тус газрын Өмч хувьчлалын комиссын хурлаар уг үнийг хэлэлцэж, дуудлага худалдаанд орох доод үнийг тогтоох аж. Үнийг тогтоосноор дуудлага худалдааны товыг зарлах гэнэ.

Б.Заяа
Эх сурвалж: Зууны мэдээ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш