Ойрын үед цаг агаар муудаж, эрс хүйтэрч байгаа билээ. Үүнийг ч Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс сануулж, цаашдаа хүйтний эрч улам чангарч, олон жилийн дунджаас хүйтрэх төлөвтэй байгааг хэлж буй. Тиймээс нийслэлийн Засаг дарга дулаан цахилгаан, хот нийтийн аж ахуйн үйлчилгээ үзүүлж буй байгууллагуудыг 2013 оны гуравдугаар сар хүртэл өндөржүүлсэн бэлэн байдал тогтоож ажиллахыг үүрэг болгож, захирамж гаргахаар болсон билээ.
Мөн нэн түрүүнд тулгамдаж байгаа асуудлын нэг бол бага ангийн сурагчид, цэцэрлэгийн багачууд. Тэднийг ид хүйтний үеэр амраах асуудал одоо тулгамдаад байна. Дүн өвлийн хүйтнээр өөрөөсөө том цүнх үүрээд, өглөө үүр цайгаагүй байхад шуурганд уруудаж байгаа юм шиг явах балчирхан хүүхдүүд хальтиргаатай зам дээр тэнцвэрээ олж ядан алхана. Ингэж явсаар автобусны буудал дээр арайхийн ирэхэд нь микроны ааш муутай кондукторууд загнаж, зандраад хөсөр хаяад явна. Харин том оврын автобус бол арай өөр. Гэхдээ шат нь өндөр, хальтиргаа ихтэй тул унаж, тусах нь энүүхэнд.
Автобусаар зорчиж, сургуульдаа явдаг хүүхдүүдийн хувьд ийм. Харин алхаж хичээлдээ явдаг сурагчдын хувьд хуй салхи мэт хурдлах автомашинууд хийсгэчих шахахын зэрэгцээ хүйтэн салхи бээрсэн хацрыг нь часхийлгэнэ. Мөн нялх хүүхдээ тэврээд, нөгөөг нь хөтлөөд явж буй эцэг, эхчүүд гэр хорооллын гудамжаар дүүрэн. Учир нь хүүхдийг нь хараад өгөх эмээ, өвөө ховор болсон болохоор ажил хийж, амьдралаа авч явахын тулд арга буюу цэцэрлэгт өгөх хэрэгтэй болж байгаа юм.
Энэ мэтчилэн асуудал их байна аа. Томчууд бол хальтиргаатай зам, хүйтэн салхийг эс тоож, такси бариад л явчихна. Харин хүүхдүүдийн хувьд нүүрсний гашуун утаан дунд, чөмөг царцам хүйтэнд, ханиалгаж, найтаасаар сургуулийнхаа барааг арай гэж харж байгааг эрх баригчид мэдэхгүй биз ээ.
Мөн ангидаа ороод ч дулаацахгүй байх тохиолдол байна. Тухайлбал, өнөөдөр нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг сургууль, цэцэрлэг дутмаг, дээрээс нь бага ангийн сурагчид гурваараа чихцэлдэн суух, хотын захын ихэнх сургуулийн сурагчид гадуур хувцастайгаа хичээллэдэг гээд тоочоод байвал асуудал барагдахгүй. Мөн өвлийн дүн хүйтэнд багачууд томуу, томуу төст өвчин тусч, цаашлаад өвчин хүндэрвэл хатгалгаагаар өвчлөх нь энүүхэнд.
Саяхан хатгалгаа өвчнөөр өвчилсөн хүмүүсээс гурав нь хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн гэх мэдээлэл гарч байсан. Тиймээс тун удахгүй эхлэх гэж буй сурагчдын хоёрдугаар ээлжийн амралтын хугацааг сунгах, дүн хүйтнээр бага насны хүүхдүүдийг гэрт нь, халуун дулаан орчинд байлгах нөхцөл боломжийг хангах нь зүйтэй юм шиг. Үүнийг ч эцэг, эхчүүд дэмжиж буйгаа хэлж байсан.
Харин албан тушаалтнууд өнөөдрийг хүртэл судалсаар л байна. Энэ хооронд хүүхдийн эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй, коридортоо хүртэл өвчтнүүдээ хэвтүүлсээр байна. Гэхдээ амралтын хугацааг сунгалаа гээд дараа нь хичээлийг нь нөхөхийн тулд хүүхдэд дэндүү ачаалал өгөх бус хичээл, амралтыг зохицуулмаар байна. Тэгвэл хүүхдүүд элдэв өвчнөөс ангид байлгах, эсэн мэнд, эрүүл саруул өсөх эрхийг нь хангамаар байна. Энэ талаар болон бага насны хүүхдүүдийн өвчлөл, хүүхдэд тулгамдсан бусад асуудлаар албаны хүмүүс ямар байр суурьтай байгааг хүргэж байна.
НЗДТГ: Сурагчдын амралтыг сунгах асуудлыг судалж байгаа
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл Нийгмийн хөгжлийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ц.Баатархүүд сурагчдын амралтыг сунгах асуудлыг судалж, холбогдох яамтай нь зөвшилцөх хэрэгтэй гээд, энэ асуудлыг судлан шийдвэрлэхийг үүрэг болгосон байна.
БШУЯ: Өнөөдөр мэдээлэл хийнэ
Боловсрол, шинжлэх ухааны яамныхан ч мөн сурагчдын өвлийн амралтын хугацааг сунгах асуудлыг хөндөж байгаа аж. Мөн энэ асуудлаар өнөөдөр мэдээлэл хийх бололтой. Албаны хүмүүс судалгааны ажлаа дуусгаж, нэгэн шийдэлд хүрсэн гэдгээ зарлах гэнэ.
Ц.Отгонбагана: Сурагчдын амралтыг нэг сараар сунгах байх /Нийслэлийн боловсролын газрын дарга/
-Нийслэлийн Засаг даргын захирамж гарч байгаа. Үүнтэй холбогдуулан хүйтний эрч чангарсан үед бага ангийн сурагчдыг амраах талаар судалж байна. Одоогийн байдлаар 1-5 ангийн сурагчдыг 30-45 хоног амраах байх. Нийслэлийн боловсролын газраас бол 30 хоног амраах зүйтэй гэж үзэж байгаа. Гэхдээ одоохондоо сайдын тушаал гараагүй байгаа учраас энэ асуудал нэг мөр шийдэгдээгүй байна.