logo
Ажлын хэсэг байгуулав

Ажлын хэсэг байгуулав

2012/12/12
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны /2012.12.11/ хуралдаанаар Зарим төслийг хууль санаачлагчид нь буцаах тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Тус Байнгын хороо Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /2006.05.10/, Гэр бүлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Иргэний хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /2011.11.02/, Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /2012.03.15/ -ийг хууль санаачлагчид нь буцаах нь зүйтэй гэж үзлээ.
Харин Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай, дээд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /2012.02.17/-ийг хууль санаачлагчид нь буцаалгүй үргэлжлүүлэн хэлэлцээд явах  С.Оюун гишүүний горимын  саналыг гишүүдийн олонхи дэмжив.
Мөн хуралдаанаар Сэтгэцийн эрүүл мэндийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн болон Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг баталж , Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, гишүүдэд УИХ-ын гишүүн А.Бакей, Л.Эрдэнэчимэг, Ц.Оюунгэрэл, С.Одонтуяа, С.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй байхаар тогтлоо.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш