Төсвийн байнгын хорооны энэ удаагийн /2012.12.11/ хуралдаанаар Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон “Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэлээ.
Хуралдаанд Сангийн сайд болон тус яамны холбогдох ажилтнууд оролцсон бөгөөд төслийн танилцуулгад Хүний хөгжлийн сангийн төсвийн алдагдлыг Засгийн газрын бонд, зээл, өрийн бичиг гарган санхүүжүүлэх, үндсэн болон хүүгийн төлбөрийг Хүний хөгжил сангаас төлдөг байх эрх зүйн боломжийг бүрдүүлэх зорилгоор хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахаар тусгажээ. Харин Хүний хөгжил сангийн алдагдлыг санхүүжүүлэхэд шаардагдах 336,5 тэрбум төгрөгийн эх үүсвэрийн дутагдлын 23,4 тэрбум төгрөгийг нь оны эхний үлдэгдлээр санхүүжүүлэхээр, үлдсэн 313,1 тэрбум төгрөгийг Засгийн газрын бонд гаргаж санхүүжүүлэхээр тогтоолын төсөл боловсруулсан байна.
Хууль болон тогтоолын төсөл батлагдсанаар иргэдэд хишиг хувь олгох арга хэмжээг тухайн жилийн төсөвт багтаан шийдвэрлэх, сан болон нэгдсэн төсвийн хооронд өр, авлага үүсэхгүй байх боломж бүрдэх юм.
Танилцуулгын дараа гишүүд асуулт гаргаагүй тул санал хурааж хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул дээрх төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтсон.
Үүний дараа Татварын мэргэшсэн зөвлөхийн үйл ажиллагааны тухай хуулийн төслийг ажлын хэсгээр дахин хэлэлцсэний дараа ярилцахаар хойшлууллаа.
Хуралдааны төгсгөлд тус байнгын хороогоор хэлэлцэхээр төлөвлөгдсөн зарим хуулийн төслийг санаачилсан гишүүд нь дахин сонгогдоогүй гэх мэт шалтгаанаар буцаах нь зүйтэй гэж үзсэн.