logo
Такси, хүүхдийн автобус нэгдүгээр эгнээгээр зорчиж эхэллээ

Такси, хүүхдийн автобус нэгдүгээр эгнээгээр зорчиж эхэллээ

2012/12/12
Энэ даваа гарагаас эхлэн авто замын нэгдүгээр эгнээгээр явах нийтийн тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэж байгаа ажээ. Энэ талаар нийслэлийн Нийтийн тээврийн газрын Диспетчерийн албаны дарга Г.Доржпаламаас тодрууллаа.
-Ямар ямар автобусыг нэгдүгээр эгнээгээр явуулахаар зөвшөөрсөн талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?
 -Энхтайваны өргөн чөлөөний Офицеруудын ордны тойргоос Таван шарын автобусны зогсоол хооронд автозамын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээврийн үйлчилгээний их багтаамжийн автобус, троллейбус, стандартын шаардлага хангасан такси, нэгдсэн зохион байгуулалттайгаар тээвэрлэлт хийж буй хүүхдийн болон ажилчдын автобусыг энэ сарын 10-ны өдрөөс эхлэн явуулахаар Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан.
 -Хотын даргын захирамжаар хурдавчилсан буухиа үйлчилгээ явуулахаар болсон гэж байсан?
 -Тийм ээ. Улаанбаатар хотын босоо, хэвтээ тэнхлэгийн дагуу хурдавчилсан буюу буухиа автобусны үйлчилгээг ирэх оны хоёрдугаар сард багтаан зохион байгуулах, цаашид нийтийн тээврийн үйлчилгээний зохион байгуулалтыг сайжруулах, автобус, таксины тоог нэмэгдүүлэх хотын даргын захирамж гарсан.    
 -Хотын даргын шийдвэр гарч нийтийн тээврийн автобусны тоог нэмж байгаа. Ер нь нийт хэдэн автобус нэмэгдэж байгаа талаар тодорхой тоо бий юу?
 -Энэ онд нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүд өөрийнхөө хөрөнгөөр 2003, 2007 онуудад үйлдвэрлэсэн 136 автобусыг худалдан авсан байна. Харин ирэх онд НИТХ-аар 100 автобус, 20 тролейбус  шинээр авахаар батлагдсан.

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш