Нийслэлийн газар олголттой холбоотой асуудал, барилгажилтын хүрээнд гарч буй зөрчил, дутагдлыг арилгах арга зам, түүний эрх зүйн орчинг шинэчлэн бүрдүүлэх талаар төр захиргаа хууль сахиулах байгууллагуудын удирдлагын санал солилцох уулзалтыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас энэ сарын 14-нд зохион байгуулахаар товлолоо. Улаанбаатар хотынхны хувьд газар олголт, замбараагүй барилгажилт, түүнийг тойрсон эцэс төгсгөлгүй маргаан томоохон асуудал болчихоод байгаа юм. Нийслэлийн ИТХ, Засаг даргын зүгээс газар олголтыг журамлах, зөвшөөрөлгүй барилгуудыг цэгцлэх талаар шат дараатай арга хэмжээг авч эхэлсэн. Ялангуяа газартай холбоотой маргаан хуулийн байгууллагаар шийдэгдэлгүй олон сар, жил болдгоос иргэд хохирсоор байгаа юм. Бодитой нөхцөл байдлын талаар анх удаа ийнхүү нүүр нүүрээ харж ярилцахаар боллоо.
Уулзалтад Нийслэлийн шүүх, Захиргааны хэргийн шүүх, Прокурорын газар, НИТХ, НЗДТГ, Нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар, Нийслэлийн газрын алба, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн цагдаагийн газар, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба зэрэг байгууллагын төлөөлөл оролцож, нийслэлд тулгамдаад байгаа газар олголт, барилгажилтын зөрчлийн талаар зөвлөлдөж, харилцан санал солилцох юм. Уулзалтын үр дүнд нийслэлийн хэмжээнд замбараагүй, төлөвлөлтгүй олгосон газрын болон зөрчилтэй, зөвшөөрөлгүй барилгуудын ажилд хяналт тавих, эрх зүйн орчныг шинэчлэх, иргэдийг чирэгдүүлдэг, хохироодог дутагдлыг арилгуулах тал дээр байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах боломж бүрдэнэ гэж зохион байгуулагчид үзэж байгаа юм.