logo
Шадар сайдыг огцрохыг шаардлаа

Шадар сайдыг огцрохыг шаардлаа

2012/12/13
УИХ-ын гишүүн Ж.Батзандан Шадар сайд Д.Тэрбишдагвыг огцрохыг шаардаж, өнөөдөр /2012.12.12/ шаардлага хүргүүллээ. Тэрбээр шаардлагадаа “11 дүгээр сарын дөрөвний өдөр Сэлэнгэ мөрний мөс цөмөрсний улмаас 27 настай эмэгтэй Н.Саранчимэг найман настай хүү Г.Шинэбаяртайгаа осолдсон хэрэг гарсан. Гэтэл Онцгой байдлын алба өнөөдрийг хүртэл эх хүү хоёрыг аврах тал дээр бодит үр дүн гаргаж чадсангүй.

Мөн 11 дүгээр сарын 17-ны өдөр Налайх дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг бичил нүүрсний уурхайн 60 метрийн гүнд нуралт үүссэн ба яаралтай тусламж үзүүлж чадаагүйн улмаас гурван иргэн амь насаа алдсан.
Гамшгаас Монгол хүний амь насыг аврах онцгой байдлын үйл ажиллагаа арга техник шаардлага хангахгүй, зохион байгуулалт муутай байгаа нь Таны ажилдаа хайнга хандаж байгаагийн илрэл.”  гэсэн байна.
Эдгээр үндэслэлээр Шадар сайд Д.Тэрбишдагвыг сайн дураараа огцрохыг шаардаж байгаа аж.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш