Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл болон нийслэлийн удирдлагууд өнөөдөр БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “VOLINCO” компаний удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. “VOLINCO” компани нь дэд бүтэц, барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Улаанбаатар хотын гэр хорооллыг дахин төлөвлөхөд орон сууц барих, хөрөнгө оруулах хүсэлтэй байгаагаа нийслэлийн удирдлагуудад илэрхийллээ. Уулзалтын үер Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл хэлэхдээ: Улаанбаатар хотын гэр хорооллыг дахин төлөвлөж орон сууц барихад хамгийн гол нь тухайн газрын эзэд болох оршин суугчидтай зөвшилцөн иргэдийн оролцоотой, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах хөрөнгө оруулалтыг дэмжиж ажиллахаа уламжиллаа.