logo
105 дугаар сургуульд осол гарч, нэг хүн нас барчээ

105 дугаар сургуульд осол гарч, нэг хүн нас барчээ

2011/07/20
Энэ сарын 16-нд нэгэн эмгэнэлтэй явдал гарчээ. Сонгино-Хайрхан дүүргийн 105 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга дээр осол гарч нэг ажилчин нас баржээ. Цагдаагийн урьдчилсан дүгнэлтээр өргөтгөлийн барилгын тулгуур багана бэхжиж амжаагүй байхад нь цутгалт хийснээс үүдэн энэхүү осол гарсан  аж. Багана нуран унасан нь хугацаа хожих гэсэн барилгын даамлын шийдвэртэй холбоотой бөгөөд хэт яарч, хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдснаас болж өнөөдөр нэг залуу харамсалтайгаар амиа алдлаа. Тиймээс цаашид хаа хаанаа хөдөлмөр аюулгүй байдлыг хангаж ажиллахыг мэргэжилтнүүд анхааруулж байна.
Х.Өнөрсайхан
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш