УИХ-ын гишүүн Л.Цог, Р.Бурмаа, Ц.Даваасүрэн, Н.Батцэрэг нар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барив.
Хуулийн төсөлд тусгаснаар саналын хуудсыг машинаар тоолох, иргэний цахим үнэмлэх хэрэглэх талаар тусгасан байна. Мөн хууль зөрчсөн бол хариуцлагыг нэлээд чангатгажээ. Өөрөөр хэлбэл, УИХ болоод Орон нутгийн сонгуулийн шинэчлэлүүдийг Ерөнхийлөгчийн сонгуульд ашиглахаар шийдвэрлэжээ.
Нэр дэвшигчийн хувьд шаардлага нь хуучнаараа. Монгол Улсын уугуул иргэн, 45 насанд хүрсэн байх учиртай. Харин сонгуулийн сурталчилгааны хугацааг 35 хоног байхаар тусгажээ. Мөн гадаадад байгаа иргэд саналаа өгөх талаар ч хуульчилсан байна.
Түүнчлэн сонгуулийн сурталчилгааны үеэр улс төрийн намууд намынхаа тугийг айлын тагт, хашаа, байшин, худалдаа үйлчилгээний жижиг цэгүүдэд байршуулдаг явдлыг хатуу хоригложээ. Энэ нь тухайн сонгогчийн сонголтод нөлөөлөх гэсэн арга хэмээн хууль санаачилагчид үзсэн байна.
Мөн төлбөртэй нийтлэлийг хэн төлсөн, хаанаас захиалсан нийтлэл, нэвтрүүлэг болохыг нь дэлгэрэнгүй бичих талаар ч хуулийн төсөлд тусгасан байна.
Сонгуулийн товын тухайд 2013 оны зургадугаар сарын сүүлийн долоо хоногийн аль нэг ажлын өдрийг албан ёсоор санал хураалтын өдөр болгож зарлах гэнэ. Мэдээж, тухайн өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгоно.