УИХ-ын өнөөдрийн чуулганаар Д.Арвин, Д.Сарангэрэл гэсэн хоёр эмэгтэй тангаргаа өргөснөөр УИХ дахь эмэгтэй гишүүдийн тоо нэмэгдэж байна. Ингэснээр “шинэ дээрээ” гэдэг шиг байчихгүй бол багагүй ажил эхлүүлээд байгаа эмэгтэй гишүүд маань квотынхоо ач тусыг жинэхэн утгаар нь хариулах боломж бас хоёроор нэмэгдэж байгаа гэсэн үг юм. Энэ удаад бүл нэмсэн эмэгтэй гишүүд задгай зах дээр ажиллаж, амьдралаа залгуулж буй эмэгтэйчүүдтэйгээ уулзахаар болсон байна. Тэд Хархорин, Хүчит шонхор, Нарантуул зэрэг захуудаар орж, эмэгтэйчүүдийн санал, сэтгэгдлийг хуваалцах аж. Энэ уулзалтаас тэд хүнд нөхцөлд хөдөлмөр эрхэлж буй эмэгтэйчүүдийн талаар төрөөс авч хэрэгжүүлэх арга хэмжээнд нэг шатаар ахиц гаргана хэмээн үзсэн байна.
SHUUM.MN
SHUUM.MN