logo
Сагсай прокурорын хүчирхийлэл үйлдэж буй бичлэг олджээ

Сагсай прокурорын хүчирхийлэл үйлдэж буй бичлэг олджээ

2012/12/13
Эрх зүйт нийгэмд өөрийн гэсэн хэм хэмжээ гэж бий. Түүнийг олон нийтэд хуулиар олгогдсон эрх, үүргийнхээ хүрээнд тогтоон, мөрдүүлж  байдаг хүмүүст өөрийн мэргэжлийн маш өндөр ёс зүй байх ёстой. Тэгж гэмээнэ хуулийн доор бүгд тэгш эрх эдэлж бас үүрэг хүлээнэ. Ер нь нийгмийн аль ч салбарт мэргэжлийн ёс зүй, хувь хүний ухамсар төлөвшил өндөр байж чадаж гэмээнэ нийгмийн харилцаанд сөргөөр нөлөөлөх элдэв сөрөг хандлагууд гарахгүй байх боломжтой гэж үздэг. Тэгвэл манайд ямар хэмжээнд байна вэ гэдгийг бид эргэн харж, дүгнэлт хийх цаг нь болж. Ялангуяа хууль зүйн салбарт “хонины арьс нөмөрсөн чоно”-нууд байна уу даа гэх хэргүүд гарч байгаа нь тус салбарт эл асуудал илүү хамаатайг харуулж байна.
Монгол Улсын экс Ерөнхийлөгч Н.Энхбаярыг яллах үйл ажиллагааг энэ жилийн турш монголчууд бид харж, ажигласан. Түүнийг ялласан прокурор нь Ё.Сагсай. Мэдээж хэрэг иргэд бид улсын Ерөнхийлөгч байсан хүнтэй холбоотой хэрэг явдлыг шүүн хэлэлцэж байгаа учраас өмнөө барьдаг прокурор байж таарна хэмээн түүнийг дүгнэж , харж байсан билээ. Тэгвэл Ё.Сагсай хэмээх эл прокурор Монгол Улсын Ерөнхийлөгч байсныг нь битгий хэл байгааг нь ч яллах, тэр бүү хэл хууль хяналтын байгууллагад ажиллах ёс зүйгүй этгээд байсныг нь илэрхий харуулсан дүрс бичлэг сэтгүүлчдийн гарт орсон байна. Тус бичлэгт эрхэм прокурор Ё.Сагсай өөрийн ажлын байрандаа хэрэгтний гэр бүлийн хүнийг хүчирхийлж байгаа нь бичигдсэн гэнэ. Хуулийн хүн ажлын байрны бэлгийн дарамт гэдгийг мэдэхгүй үйлдсэн бол мэдлэггүй болж таарч байна. Мэдээд үйлдсэн бол дээр дурдсанчлан “хонины арьс нөмөрсөн чоно”-нуудын нэг болж таарч байна. Энэхүү бичлэгийг олсон хүн удахгүй хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хүргэхээр төлөвлөжээ.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш