Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын Нэмэлт II Протоколд нэгдэн орох тухай хуулийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ оны эхээр соёрхон баталсан юм. Ингэснээр Монгол Улс цаазаар авах ялгүй орон болж, дэлхийд ардчиллын замаар замнаж байгаа улс орнуудын жишигт дөхөж очсон гэхэд болно. Энэ нь нөгөө талаараа Монгол Улсын өөрийнх нь ардчиллын нэг хэмжүүр болж өгсөн. Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын 25-нд өршөөлийн тогтоол гаргах аж. Монголын нийгмийг бүхэлд нь эмзэглүүлж, цочроогоод байгаа экс Ерөнхийлөгчид оноосон 2,6 жилийн ялын асуудал ч одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өршөөлийн тогтоолд багтаж байгаа гэнэ. Ингэснээр Монгол Улс дотооддоо олж авсан ардчиллаа нэг шатаар ахиулаад зогсохгүй шударга ёсны төлөөх хамгийн том өршөөлийн тогтоолыг үйлдэх нь гэх ажиглагчдын дүгнэлт ч гарч байгаа ажээ.