logo
Ерөнхийлөгч зарим шүүгчдийг томилов

Ерөнхийлөгч зарим шүүгчдийг томилов

2012/12/14
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гарган зарим шүүгчдийг өнөөдөр томиллоо. Зарлигын дагуу Цогийн Очийг Хэнтий аймгийн шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн, Цэрэннадмидын Батсүрэнг Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн, Ерөнхий шүүгчийн, Батаагийн Гэрэлмааг Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн, Цэрэнчимэдийн Мөнхтулгыг Өмнөговь аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн, Төмөрбаатарын Өсөхбаярыг Нийслэлийн шүүхийн шүүгчийн, Лувсандоржийн Одончимэгийг Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчийн, Шагдарсүрэнгийн Гандансүрэнг Өвөрхангай аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн шүүгчийн, Доржийн Баттулга, Цогтбаярын Урангуа нарыг Өмнөговь аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн шүүгчийн, Баярын Мөнх-Эрдэнийг Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус томилж, ажилд нь амжилт хүслээ.  
 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш