logo
БНХАУ, ОХУ хоёр интернэтийн хэрэглээнд хатуу хяналт тавьж байна

БНХАУ, ОХУ хоёр интернэтийн хэрэглээнд хатуу хяналт тавьж байна

2012/12/14
Дэлхийн найман улс, түүний дотор БНХАУ, ОХУ хоёр нутаг дэвсгэрт нь бүртгэсэн интернэтийн хэрэглээнд төрийн улам хатуу хяналт тавихийг Олон улсын цахилгаан холбооны нэгдлээс шаардсаар байна гэж өнөөдөр Bloomberg агентлаг Дубайд хуралдаж байгаа Дэлхийн цахилгаан холбооны бага хурлын материалаас иш татан мэдээллээ. Өчигдөр Алжир, Бахрейн, Ирак, Саудын Арави, Арабын Нэгдсэн Эмирт Улс, Судан, Хятад, Орос улсууд саналаа НҮБ-ын агентлагад хэлэлцүүлэхээр оруулав. Эдгээр улс Олон улсын цахилгаан холбооны гишүүн орнуудыг нутаг дэвсгэрт нь бүртгэсэн Интернэт хаяг, хуудасыг хуваарьлах, эзэмших, хасах эрхтэй болгохыг санаачилжээ. Урьд Интернетэд илүү хатуу хяналт тавих талынхнаас интернэтийн хүрээнд улс орнуудын эрхийг өргөжүүлэх санал тавьсан билээ. Гэвч саналыг хэрэгсэхгүй болгов. Bloomberg агентлагийн мэдээлснээр АНУ, Канад, Австрали, Их Британи, Герман зэрэг улс тус саналыг бага хурал дээр эсэргүүцсэн байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш