logo
Зургаан талт хэлэлцээг аль болох түргэн сэргээх нь зайлшгүй чухал хэмээн Хятад улс үзжэ байна

Зургаан талт хэлэлцээг аль болох түргэн сэргээх нь зайлшгүй чухал хэмээн Хятад улс үзжэ байна

2012/12/14
Солонгосын хойгийн цөмийн асуудлаар хийж байгаа зургаан талт хэлэлцээг сэргээх нь зайлшгүй чухлыг Пхеньяний баллистик пуужингийн хөөргөлт харуулсан гэж өнөөдөр БНХАУ-ын ГХЯ-ны төлөөлөгч Хун Лэй хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв. Хоёр Солоногос улс болон Хятад, Орос, АНУ, Япон зэрэг зургаан улсын хийж байгаа хэлэлцээг нэн даруй сэргээх асуудал дээр Хятад улс бүх талтай хамтран ажиллахад бэлэн байна гэж тэрээр онцлов.

БНАСАУ НҮБ-ын гишүүний хувьд НҮБ-ын АЗ-ийн зохих тогтоолыг хэрэгжүүлэх ёстой гэж Хун Лэй мэдэгдэв. Үүний хамт Пхеньян сансрын уудмыг энх тайван зорилгоор ашиглах эрхтэй. Гэвч НҮБ-ын АЗ-ийн тогтоолоор мөн эрхий нь хязгаарлсанд дипломат ажилтан анхаарлыг хандуулав. Түүнээс гадна БНАСАУ-ын пуужингийн хөөргөлт АЗ-ийн тогтоолыг шууд зөрчсэн гэж Хун Лэй хэлээгүй. Гэвч мөн тогтоолыг зөрчсэн гэж  олон улс орон үзэж байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш