logo
Гэр хорооллын ажлын албадад Азийн сангаас дэмжлэг үзүүлнэ

Гэр хорооллын ажлын албадад Азийн сангаас дэмжлэг үзүүлнэ

2012/12/15
АНУ-ын Азийн сан нийслэл хотын хөгжлийг дэмжиж гэр хороолол дахь нийтийн үйлчилгээний чанарыг сайжруулж, хүртээмжийг нь нэмэгдүүлэх үүднээс Австралийн Засгийн газрын санхүүжилтээр “Улаанбаатар хотын гэр хорооллын нийтийн үйлчилгээг сайжруулах” төсөл хэрэгжүүлж эхэллээ. Төслийн хүрээнд Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл болон АНУ-ын Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Мелони К.Линдберг нар хамтран ажиллах санамж бичиг байгуулж, 12 сарын 10 нд гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд АНУ-ын Азийн сан Улаанбаатар хотын захирагчийн гэр хороолол дахь ажлын албадыг байгуулах стратеги төлөвлөгөө боловсруулах, албадын чадавхийг сайжруулахад  дэмжлэг туслалцаа үзүүлэх юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш