Жил бүрийн шинэ жилээр Сүхбаатарын талбайг чимдэг сүлд модныхоо гэрэл асаах ёслолыг энэ жил албан ёсоор нээнэ. Уг арга хэмжээ энэ сарын 16-нд буюу ням гаригийн 17 цагаас болох ба Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл хүүхэд багачуудын төлөөлөлтэй хамтран сүлд модныхоо гэрлэн чимэглэлийг асаах юм. Энэхүү сүлд мод төмөр караказан голтой, ногоон торон “дээл”-тэй, оройныхоо одтой нийлээд 25 метр өндөртэй, урсдаг гэрэл болон өнгө өнгийн бөмбөлөгөөр гоёсон байх юм. Нийслэлийн иргэн бүрийг энэ өдөр Төв талбайдаа цуглан сүлд модны гэрэл асаах ёслолд оролцохыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар урьж байна.