logo
 Хиллари Клинтон ухаан алдан унаж, тархиа хөдөлгөжээ

Хиллари Клинтон ухаан алдан унаж, тархиа хөдөлгөжээ

2012/12/17
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон ухаан алдан унаж тархиа хөдөлгөсөн байна. Долоо хоногийн турш тэрээр гэрээрээ ажиллах болно гэж Төрийн департаментийн тэргүүний туслах Филипп Рейнс мэдээлжээ. Энэ долоо хоногийн эхээр Клинтон гэдэсний халдвараа эмчлүүлсэн тул гадаад улсад хийх ёстой байсан хэд хэдэн айлчлалаа өөрчилж түүний дотор “Сирийн анд нөхдийн” уулзалтанд оролцож чадаагүй юм. Энэ оны 9-р сарын 11-нд Бенгази хотод байрладаг АНУ-ын консулын газар луу алан хядагчид дайрсан ажиллагааг мөрдөн байцааж байгаа явцын тухай илтгэлийг тэрээр 12-р сарын 20-нд Конгресст тавих байсан юм. Харин одоо энэ илтгэл хойшлогдох шиг боллоо.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш