logo
Түүхий эдийн биржийг байгуулах бэлтгэлийг хангаж байна

Түүхий эдийн биржийг байгуулах бэлтгэлийг хангаж байна

2011/07/21
Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн бирж байгуулах бэлтгэл хангах арга хэмжээний төлөвлөгөөг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа. “Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай” хууль 2012 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ. Иймээс юуны түрүүнд “Хоршооны тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай” зэрэг холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэх ёстой. Мөн биржийн холбогдох дүрэм, журмыг батлуулах, арилжаанд оролцогчдыг /брокер, хоршоо/ бэлтгэх, сургах, мэргэшүүлэх, сумдыг шилэн кабелиар холбож цахим арилжаа явуулах нөхцөл бүрдүүлэх, арилжаалах бараа, түүхий эдийн болон агуулахын стандартад шүүлт хийх, дахин хянах, шаардлагатай стандартыг шинэчлэх, сумдад малчдын үүсгэл санаачлагаар хоршоо бий болгож чадавхижуулах, загвар хоршооны туршлагыг дэлгэрүүлэх зэрэг олон ажил хийхээр төлөвлөжээ. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш