Манай улсын эдийн засаг энэ онд өнгөрсөн оны амжилтаа бараг давтаж, 14 орчим хувийн өсөлттэй гарахаар байгаа. Гэвч зарим хүчин зүйлийн нөлөөгөөр эдийн засаг дахь эмзэг байдал нэмэгдэж байна гэсэн анхааруулгыг олон улсын хөгжлийн санхүүжүүлэгчид хэлэх боллоо. Тухайлбал, эдийн засгийн болон экспортын өсөлт нэлээд удаашрах хандлагатай болжээ. Мөн төлбөрийн тэнцэлд учруулах дарамт өсч, төгрөгийн ханш аажмаар суларч байна.
Ийнхүү эдийн засаг өсөлттэй хэрнээ өөр олон сөрөг үр дагавартай болоод буй нь нэлээд хэдэн шалтгаантай аж. Жишээ нь, төсвийн орлогын өсөлт оны эхний 11 сарын турш удаашралтай байгаа нь төсвийн алдагдлыг нэмэгдүүлэх болсон хэмээн Азийн Хөгжлийн банкны мэргэжилтнүүд дүгнэжээ. Мөн энэ оны төсөв хүндрээд зогсохгүй ирэх онд ч таагүй дүр зургууд хүлээж буйг дурдсан байна. Төсөв зохиогчид 2013 оны төсвийн орлогыг нэлээд өөдрөг төсөөлж буй. Энэхүү төсөөлөл нь Төсвийн тогтвортой байдлын тухай хууль /ТТБТХ/-д албан байдлаараа бол бүрэн дүрэн нийцэж байгаа. Гэлээ ч ирэх онд төсвөөс гадуур буюу Хөгжлийн банкаар дамжуулах зарцуулалтын хэмжээ эрс нэмэгдэх нь тодорхой болсон. Тиймээс ТТБТХ-ийг хэрэгжүүлэхэд дарамт учруулж, үндсэн чиглэлээс хазайх нөхцөл үүсгэж мэдэх гэнэ.
Өөрөөр хэлбэл, манай улсын гадаад өр нэлээд ноцтой асуудал болж байна гэсэн үг. Өнөөдрийн байдлаар манай улсын гадаад өрийн нийт хэмжээ ДНБ-ий 40 хувьд хүрсэн гэх тоо, баримт бий. Үүнд нөхцөлт үүргийн хэмжээ буюу аливаа бонд, хөнгөлттэй зээл зэргийн хүүг тооцоогүй гэж байгаа. Сая олон улсын зах зээлд гаргасан их хэмжээний бондын өр ч энэ хэмжээнд тусгагдаагүй. Тэгэхээр авчихаад байгаа болон нэмж авах зээл, дээр нь хүү тооцоод бодохоор дээрх 40 хувь тодорхой пуктээр өснө л гэсэн үг болж байна. Хэдийгээр Олон улсын валютын сан болон Дэлхийн банкны 2012 оны өрийн тогтвортой байдлын шинжилгээгээр Монгол Улсын өрийн дарамтыг “Бага эрсдэлтэй” гэж дүгнэсэн ч үүссэн нөхцөл байдал нэлээд таагүй байдалд хүргэжээ гэдэг нь тодорхой байна.
Өртэй хүн өөдөлдөггүй... гэх хэлцээр айлгах нь хаашаа юм. Хөгжлийн томоохон төслүүдээ санхүүжүүлэхийн тулд ямар ч улс өр зээл авч л байдаг. Хамгийн гол нь авсан зээлээ “чулуу болгох” нь чухал. Тэгвэл манайхан энэ тал дээр хэр оновчтой бодлого барьж чадаж байна гэдэг нь сонин. Нэг талдаа том том боломжууд нээгдээд байгаа ч нөгөө талд эрсдэл нэмэгдээд байх нь дээрх хэлцийн холбоо үг болох “Өттэй мал таргалдаггүй” гэдэгтэй дүйж байна. Албаны үгээр бол “Мөчлөг дагасан сангийн бодлого”-ын нөлөө юм. Тодруулбал, энэ онд сонгууль болж, төсөв-сангийн бодлого тодорхойлогчдын бүтцэд өөрчлөлт орсон. Шинэ парламентын олонхи болон “Шинэчлэлийн” гэх тодотголтой Засгийн газар эдийн засагт шууд /эерэг, сөрөг аль ч утгаараа/ нөлөөлөхүйц бодлогуудыг хэрэгжүүлэх гэж байна. Хавтгайрсан халамжийг устгана гэх боловч зарим төрлийнхийг үгүй хийж, шинэ төрлийн халамжууд бий болгохоор болсон. Жишээ нь, 0-2 хүртэл насны бүх хүүхдэд сар бүр 140 мянган төгрөг өгөх асуудал яригдаж буй. Мөн өмнөх сонгуулийн зарим амлалтыг ч гүйцээхэд чамгүй мөнгө шаардаж байгаа. Хэдэн зуун тэрбумаар хэмжигдэх халамжийн мөнгөний эх үүсвэрийг хэрхэн шийдэх вэ гэдгээ эцэслэн шийдэж чадахгүй байна.
Чингис бондын орлогыг халамжид бус, аж үйлдвэрийн төслүүдийг санхүүжүүлэхэд зарцуулна гэдгээ Засгийн газрын гишүүд хэлж байгаа ч өмнөх тохиролцооноос шалтгаалаад Хүний хөгжил сан руу нэлээд хэдэн тэрбум нь автоматаар татагдчихаж магадгүй гэсэн шум дэгдээд буй. Энэ талаар өнгөрсөн долоо хоногт Төсвийн байнгын хороон дээр ч тодорхой зүйл хэлж чадахгүй байна билээ. Тэгэхээр Засгийн газрын хүсэл зоригоос шалтгаалахгүйгээр хэвлэлүүд шүүмжлээд байгаа шиг нэг тийм таагүй зүйл болчихож мэдэх л юм.
Ямартай ч, энэ мэт хүндрэлээс гадна өндөр хувьтай инфляцийн дарамт бүх салбарт сөрөг нөлөө үзүүлээд эхэлчихсэн нь тодорхой байна. Яагаад гэвэл манай улс мөнгөний бодлогын хувьд сүүлийн 2-3 жил бодлогын хүү ба банкны заавал байлгах нөөцийн шаардлагыг нэмэгдүүлж, мөнгөний хатуу бодлого баримтлаж байгаа. Энэ нь банкны зээл болон ерөнхий мөнгөний нийлүүлэлтийн өсөлтийг бууруулсан. Өдгөө инфляцийн дарамт 15 хувиас даваад явчихлаа.
Тиймээс одоо эрх баригчид төсвийн зарцуулалтын өсөлтийг хязгаарлах замаар ТТБТХ-ийнхаа хэрэгжилтийг хангах тал дээр нэлээд анхаарахгүй бол болохгүй нь. Мөн төсөвт тусгагдаагүй Хөгжлийн банкны зардлыг улсын нийт төсвийн тогтвортой түвшинтэй уялдуулах шаардлагатай. Түүнчлэн, өөрчилж, шинэчилсэн гээд байгаа халамжийн бодлогоо дахин эргэн харж, яг ядуурлыг бууруулахад чиглэгдсэн үү, үгүй юү гэдгийг нягтлах нь зүйтэй гэх мэт зөвлөмжийг олон улсын хөгжлийн санхүүжүүлэгчид өгч байна. Товчхондоо, Монголбанкны мөнгөний бодлого инфляцийг оновчтой онилж, дарамтыг бууруулах замаар бодит эдийн засгийг тогтворжуулах, уян хатан валютын ханшны тогтолцоо бүрдүүлэх гэх мэт хойшлуулшгүй арга хэмжээ авах шаардлагатай болжээ. Тэгэхгүй бол өнөөх гэрэл гэгээтэй өндөр өсөлт нь ямар ч үр өгөөжгүй болоод зогсохгүй эдийн засгийн хана хэрэм маань нурж, дарах аюул нүүрлэж ч мэдэх нь.
Д.Үлэмж