- Өглөө бүр нэг аяга халуун бүлээн усанд бүтэн юм уу, тал нимбэгийн шүүс шахаж, 1-2 халбага зөгийн балтай хутгаж уувал ходоод гэдэсний үйл ажиллагааг сайжруулах ба турахад тустай гэнэ.
- Хэрэв та хоолныхоо өмнө 2-3 зүсэм цагаан гаан дээр бага зэрэг нимбэг юм уу, давс цацаж идвэл хоол өөх болж биед үлддэггүй байна.
- Өдрийн турш идэх зүйлээ аль болох амтнаас нь шалтгаалан тус тусад нь хэрэглэж сурах хэрэгтэй. Тухайлбал, чихэрлэг хүнсийг өглөөний цайн дээрээ, орой унтахаасаа өмнө исгэлэн тараг идэх нь чухал.
- Чихэрлэг амттанаас татгалзаж чаддаггүй хүмүүс хоолны дараа иддэг амттангуудыг хоолны өмнө идвэл ходоод тань хүнд төрлийн хоол хүлээн авахад өөрийгөө бэлтгэдэг байна.
- Усанд орохоос өмнө толгойноосоо хөл хүртэл таван минут тосон массаж хийвэл алжаал тайлагдаж, цусны эргэлт сайжрахаас гадна арьсны гармон ялгаруулалт нэмэгдэж биеийн эсэргүүцлийг сайжруулна. Массаж хийхдээ чих болон хуйхаа мартаж болохгүй шүү. Биеийн үе бүрийг тойргийн хөдөлгөөнөөр, хүчтэй дарж илэх маягаар, гэдсээ цагийн зүүний дагуу илээрэй.
- Эхний идсэн хоол шингэж дуустал дараагийн хоол юу ч байсан татгалзах нь таргалахгүй байхын нэг үндэс аж.
- Бидний хэлдгээр хар байхуу цай нь кофенд агуулагддагаас илүү кофейн агуулдаг учир толгойн өвчин эхэлж байх үед уувал өвчинг намдаана. Мөн давсагны үйл ажиллагааг сайжруулдаг байна.
- Ногоон цай нь найрлагадаа өмөн үү үүсгэхээс сэргийлдэг хүчил агуулдаг. Нэгэнт өвчин үүссэн тохиолдолд үсэрхийлэн хүндрэхээс сэргийлдэг байна. Нимбэгтэй ижил хэмжээний витамин С агуулдаг учир арьсыг толийлгож, уураг тархи болон булчингийн хөгжилд сайн нөлөө үзүүлдэг ажээ.
Витамин С нь бактери, нянгийн гол устгагч болдгоороо өвөл цагт хэрэглэхэд тохиромжтой. Ногоон цайнд ордог орц нь шүдний пааланг бэхжүүлэхийн зэрэгцээ аманд үүсдэг хортой хүчлүүдийн үүсэх нөхцөлийг багасгадаг учир шүд хамгаалагч давхарга үүсгэдэг сайн талтай.