Хан-Уул дүүргийн нутаг, “Japan town” хороололд үйл ажиллагаа явуулдаг “Garden” хэмээх ресторанд улсын начин Б.Одхүү согтуугаар танхайрч Хөдөлмөрийн баатар, олимпийн аварга Н.Түвшинбаяр болон улсын заан, ШШГЕГ-ын “Сүлд” спорт хорооны дарга, хурандаа Ц.Баярсайхан нарт гар хүрч гэмтээжээ.
Уг хэрэг асуудал өнгөрсөн баасан гаригийн 21.50 цагийн үед болсон гэнэ. Цагдаагийн байгууллагын эх сурвалж “Тэд хамт наргиж суугаад Б.Одхүү, Н.Түвшинбаяр нар үл ялих зүйлээс болж маргалдсан юм билээ. Архи уухаараа бусдад халдаад байдаг Б.Одхүү начин Н.Түвшинбаяр аваргад эхэлж гар хүрсэн юм билээ. Энэ үед Ц.Баярсайхан Б.Одхүүг “Боль” гэж саатуултал “Чамд ямар хамаатай юм бэ” гээд зааныг хэд хэдэн удаа цохьсон. Энэ үед тэнд үйлчлүүлж байсан хүмүүс цагдаа дуудсанаар Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтсийн хөдөлгөөнт эргүүлийн ажилтнууд очиж саатуулсан. Улмаар начин Б.Одхүүг цагдан хориод байгаа. Хохирогч Н.Түвшинбаяр, Ц.Баярсайхан нар шүүх эмнэлгийн дүгнэлт гаргуулсны дараа хэрхэх нь шийдэгдэнэ” гэлээ.
Улсын начин Б.Одхүүгийн архи ууж танхайрсан үйлдэл нь ганц үүгээр тогтохгүй. Өмнө нь согтуу танхайрсан үйлдэлдээ ял шийтгүүлж, аавын хаалга татаад авсан удаатай. Өнгөрсөн жил бас боксчин Энхбаттай зодолдсон асуудлаар шалгуулж байгаад Энхбатын буруу байсан учраас хэн хэн нь гомдлоо татаж, хэрэг нь хэрэгсэхгүй болсон юм. Улмаар тэрбээр Шанхайд сургуульд суралцахаар явсан ч эргэж ирээд удаагүй байхдаа нас, цолоор ах Ц.Баярсайхан, олимпийн аварга Н.Түвшинбаяр нарт гар хүрч дуулиан тарив.
Н.Мөрөн