Саяхан нэгэн томоохон албаны хүн зурагтаар ярьж байнаа, хотын эмнэлгүүдийн тухайд. Өнөөгийн бидний аж төрж буй нийслэл маань ганц сайн эмнэлэг барих газаргүй болтлоо туйлдаж буй аж. Х.Тэмүүжин сайдын зүтэгсээр байгаад контор болгосон төрийн тусгай албаны эмнэлэгийн барилга уг нь орчин үеийн стандартад арай дөхөж очих байсан бололтой. Гэвч Засгийн газар нь төрийн ордонтойгоо хаяа нийлэх шахам зайд эмнэлэг байх хэрэггүй гэж тас гүрийсээр зориулалтын байрыг ийнхүү хураагаад авчихжээ. Тэгвэл Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв буюу хуучнаар Эх нялхасын эрдэм шинжилгээний төвийн газар бас л маргаан үүсгээд удаж байна. Энэ төв Х.Тэмүүжин нарын булааж аваад тарааж хаясан эмнэлэгтэй яг адилхан төрийн байгууллага юм. Төрийн мэдлийн эмнэлэгийн байр, газрыг хэзээ, яаж өөрчлөх, шилжүүлэхийг төр өөрөө мэддэг ч гэсэн нийтийн эрх ашиг талаас нь харж шийдэх ёстой болов уу. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв бол үйлчилгээний цар хүрээгээр их том газар. Тэнд нарийн мэргэжлийн 37 тасаг ажиллаж байгаа. Нийтдээ эх хүүхдийг хэвтүүлж эмчлэх 658 ортой. Жилдээ ойролцоогоор 35 мянган хүн үйлчлүүлдэг гээд тооцохоор үүнээс илүү гарах хэмжээний эх хүүхдийн зохиулалттай эмнэлэг одоохондоо Монголд байхгүй байгаа юм. Цаашдаа тус төв улам тэлж өргөжих хэтийн төлөвтэй гэж мэргэжлийн хүмүүс нь хэлдэг. Гэтэл эзэмшил газар руу нь зарим нэг ойворгон нөхөд 2004 оноос дайрч эхэлжээ. Энэ тухай хэвлэл мэдээллийн хэрэгслүүд зөндөө л шуугиж байлаа. Гэлээ ч гэсэн хотын захиргааны өмнөх удирдлагууд өөрсдийн булхайг ил гаргахаас үхтлээ айж, тэр бүгдийг аятайхан аргалж өнгөрөөсөөр өдий хүрчээ.
Нийслэлийн Засаг дарга асан М.Энхболд нь 2004 оны зургаадугаар сарын 14-ний өдрийн 290 тоот захирамждаа гарын үсэг зурснаар тус төвийн газраас 1050 метр квадрат нь Ц.Түвшинбаяр гэгчийн эзэмшилд орсон байлаа. Тухайн үед хотын захирагчийн хувьд мань эр төрийн өмчит эмнэлэгийнхээ газрыг ингэж бусдад шилжүүлжээ. М.Энхболд болон түүний захиргаанд ажиллаж байсан албатууд Ц.Түвшинбаяртай ямар тохиролцоо, өгөө авааны дэнсэн дээр ийм шийдвэр гаргахад хүрснийг мэдэх хүн одоо ховор бололтой. Тэд лав багахан хэмжээний юмаар ийм том газрын наймаа хийгээгүй байх. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал нь ч тэгэхэд М.Энхболд руу “Та юу хийчих нь энэ вэ. Энэ чинь эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэг юм биш үү” гээд дуугарчихаж чадаагүй л юм билээ. Чадах ч үгүй байсан болов уу. Яагаад гэвэл, тэдний хуучин МАХН нь УИХ-д ч, орон нутагт ч жинхэнэ ноёрхолоо тогтоон аархаж, хэн биднийг хэлэхэв, нохойг хэн саахав гэсэншүү, цөмөөрөө л шинэ маягийн дарангуйлагчийн дүрдээ итгэчихсэн тууж явсан юм. 1050 метр квадрат гэдэг бол бага газар биш. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн өмнөх удирдлагууд Ц.Түвшинбаярт найр тавьж газраа өгснийхөө шанд бас нэжгээд шан харамж хүртсэн биз. Зүй нь иймэрхүү улаан цагаандаа гарсан газрын арилжаа руу манай хууль хяналтынхан явж орох хэрэгтэй байжээ. Гэвч хэн нь ч хөдөлсөнгүй. Ц.Түвшинбаярыг газраа ингэж луйвраар эзэмшээд удаагүй байтал дарга нартай нь барьцсан уу, эсвэл дарга нар нь олз хайж яваад тааралдсан уу, нэг өдөр дахиад “Эй Ди трейд” компанид тус төвийн үлдсэн хэсэг газраас 1750 метр квадратыг өгчээ. Дараа нь 2007 он буюу өнөөх “улаан хацарт” хэмээгдэх Ц.Батбаярын “Эзэмшил”-ийн жилүүдэд түүний 326 тоот захирамжаар Г.Пүрэвсүрэн гэгчийн үүсгэн байгуулсан “Гурван гал” эмнэлэгт 1500 метр квадратыг олгосон байна. Хамгийн сүүлд 2010 онд Ц.Мөнхбаярын 782 тоот захирамжаар мөн “Баянгол” хэмээх хувийн эмнэлэгт 1261 метр квадратыг тасалж өгсөн байв. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийг социализмын үед анх байгуулахдаа тэр үеийн мэргэжлийн хүмүүс нь тун алсын хараатай, норм стандартыг маш өв баримтлан цэлийсэн том газар дээр хашаа татаж авсан нь ийнхүү дарга нарын гараар хэдэн хэсэг хуваагджээ.
Одоо “Гурван гал”, “Баянгол” эмнэлэгүүд нь барилгаа барьчихсан байгаа. Үүнийг зарим нь ялгаагүй л эмнэлэг шүү дээ, юуных нь газрын дээрэм тонуул байх билээ гэж өмөөрөх янзтай. Гэвч асуудалд бас тэгж хандаж боломгүй юм байна. Төрийн өмчит эмнэлэгийн эзэмшил газраас тасалж аваад хувь хүмүүс буюу хувийн хэвшлийн аж ахуйд газар олгох ёсгүй л байхгүй юу. Нөгөөтэйгүүр, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн анхнаасаа эзэмшиж ирсэн газар нь өнөөгийн мөрдөж буй эмнэлэгийн норм стандартад яг нийцэх учиртай байж. Өөрөөр хэлбэл, тэр том хашаатай газраас нь сөөм ч хорогдохгүйгээр тус эмнэлэгт ашиглагдах ёстой байсан юм байна. Тиймээс Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2011 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 07/2434 тоот албан бичигт хотын захирагч нарын дээрх захирамжууд нь “Хот төлөвлөлт, барилгалжилтын норм дүрэм”-ийг зөрчсөн гэжээ. Энэхүү норм дүрмээр нь олон нийт, иргэний барилга байгууламжийн эдэлбэр газрын хэмжээг нарийн заасан байна. Тухайлбал, өдөрт 100 хүн биеэ үзүүлдэг амбулатори, поликлиникийн газрын хэмжээ 0,1-0,3 га байхаар тооцжээ. Үүгээр бол 300 ортой хүүхдийн эмнэлэгт 42 мянган квадрат метр, өдөрт 700 хүнд үйлчлэх поликлиникт болохоор 0,2 га талбай байх шаардлагатай гэж байна. Тэгвэл тус төвийн 87542 квадрат метр талбай хаанаа ч хүрэлцэхгүй болжээ.
Ц.Түвшинбаяр хуулийн заалтуудыг ноцтой зөрчиж захирамж гаргуулсан байх юм. Хувьдаа авсан гээд байгаа газар нь нөгөө хувийн эмнэлэгүүдийнхээ газартай давхацсан, тусгай хэрэгцээний газрыг тухайн газар эзэмшигчтэй зөвшилцөөгүй, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд өргөн мэдүүлээгүй гэх мэт хуулийн олон зүйл заалтын дээгүүр харайж гарсан байна. “Эй Ди трейд” болон “Баянгол” эмнэлэгт олгосон газрын захирамж ч мөн ялгаагүй хуулийн эсрэг гарчээ.
Жил бүр арав гаруй мянган эх амарждаг, тэндэхийн хоёр поликлиникээр 150 гаруй мянган хүн үзлэг оношлогоо хийлгэж, мэргэжлийн зөвлөлгөө авч, эрүүл мэндээ сахин хамгаалдаг Монголдоо ганцхан энэ төв рүү газрын дээрэмчид явж орсон түүх товчдоо ийм юм. Гэхдээ хотын өнөөгийн захирагч Э.Бат-Үүл энэ бүхнийг таслан зогсоох байх гэсэн иргэдийн найдлага хараахан тасраагүй бололтой. Харин хэзээ, яаж шийдэхийг нь хүлээж сууна.

Б.Отгонбаяр