logo
Өнөөдөр УИХ-ын байнгийн хороод хуралдана

Өнөөдөр УИХ-ын байнгийн хороод хуралдана

2012/12/18

Өнөөдөр УИХ-ын байнгийн хороод хуралдана.

1.    Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан 09.00 цагаас А танхимд:                                  

Хэлэлцэх асуудал: 

·        “Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;

·        Гаалийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/

2.    Төсвийн байнгын хорооны хуралдаан А танхимд үргэлжилнэ:                                                

Хэлэлцэх асуудал: 

·        “Жагсаалтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;

·        Татварын мэргэшсэн зөвлөхийн үйл ажиллагааны тухай хуулийн төсөл, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;

·        “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байр, биеийн тамирын заалны барилга хангамжийн талаар хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд хүргүүлнэ/

3.    Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан Б танхимд үргэлжилнэ:                                                

Хэлэлцэх асуудал: 

·        Зарим төслийг хууль санаачлагчид нь буцаах тухай асуудал. 

4.    Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 13.30 цагаас Б танхимд:

Хэлэлцэх асуудал: 

·        “Биологийн олон янз байдлын тухай Конвенцийн Генетик нөөц болон тэдгээрийг ашигласнаас үүдэх үр ашгийг шударга, эрх тэгш хуваарилах тухай Нагоягийн Протокол” болон “Биоаюулгүй байдлын тухай Картагенийн протоколын Хариуцлага ба хохиролгүй болгох Нагоя-Куала Лумпурын нэмэлт Протокол”-д нэгдэн орохыг соёрхон батлах тухай хуулийн төслүүд;

·        “Хилийн чанад дахь монгол иргэдийн эрхийг хамгаалахтай холбогдуулан авах арга хэмжээний талаар Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолын төсөл;

·        Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төсөл. 

5.    Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 14.30 цагаас В танхимд: 

Хэлэлцэх асуудал:  

·        Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төсөл. 

6.   Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны хуралдаан /цаг, танхимыг жич зарлан хуралдуулна/.


АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш