УИХ-ын Тамгын газраас эрхлэн гаргадаг, долоо хоног тутмын эмхэтгэлийн шинэ дугаарт, “Авлигын эсрэг олон улсын академийг олон улсын байгууллага болгон үүсгэн байгуулах тухай хэлэлцээр”-т нэгдэн орох тухай” Монгол Улсын хуулийг нийтэллээ.
Мөн хуулийн төсөл буцаах тухай УИХ-ын тогтоолыг тус тус нийтлэв. Эмхэтгэлийн энэ удаагийн дугаарт, Зарим хүмүүсийг шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалд томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг нийтэллээ.
Түүнчлэн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт орсонтой холбогдуулан ажил үүргийн давхардлыг арилгаж, шат дамжлагыг цөөлөх, давхар бүтэц бий болгохгүй байх зорилгоор орон тооны ажлын зарим албыг татан буулгахаар Засгийн газрын 117 тоот тогтоолоор шийдвэрлэсэн байна. Эмхэтгэлд нийтлэгдсэн тус тогтоолын дагуу Засгийн газрын тусгай сангуудын үйл ажиллагааг нэгтгэх, цэгцлэх ажлын хүрээнд өөрийн эрхлэх асуудлын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа Засгийн газрын тусгай сангийн ажлын албадын орон тоог оновчтой тогтоох, цөөрүүлэх, Засгийн газрын шийдвэрээр байгуулсан зарим Үндэсний хороо, зөвлөлийн дэргэд орон тооны ажлын алба байгуулсан, ажилтан ажиллуулсан тушаал, шийдвэрээ хянаж үзэж дүнг Засгийн газарт оруулахыг сайд нарт даалгажээ.
“Үйлдвэржилтийн шинэ эрин үе” зарласныг дэмжих тухай Засгийн газрын тогтоол эмхэтгэлийн шинэ дугаарт нийтлэгдлээ. Тогтоолоор Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам болон хувийн хэвшил, мэргэжлийн холбоод хамтран “Үйлдвэржилтийн шинэ эрин үе” зарласныг дэмжих бөгөөд боловсруулах аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх зорилгоор холбогдох хууль тогтоомж болон тэргүүн ээлжинд дэмжин хөгжүүлэх үйлдвэрлэлийн төсөл, шинээр байгуулах, хүчин чадлыг нь нэмэгдүүлэх үйлдвэрүүд, тэдгээрийн байршлын талаар санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулж, тодорхой санал, төслийг энэ оны 4-р улиралд багтаан Засгийн газарт танилцуулахыг холбогдох сайд нарт даалгасан байна.
Эмхэтгэлийн дугаарт, “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолыг нийтэллээ.
УИХ-ын тогтоолоор баталсан “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д заасан эхний болон 2 дахь үе шатанд барьж эхлэх төмөр замын суурь бүтцийг улсын эдийн засаг, нийгэмд онцгой ач холбогдолтой төмөр замын суурь бүтэц гэж үзэхээр Засгийн газрын дээрх шийдвэрээр тогтоосон байна. Энэ суурь бүтцийг нэгдсэн удирдлага, зохион байгуулалттайгаар цогцоор нь барьж байгуулах зорилгоор төмөр замын суурь бүтцийг барих тусгай зөвшөөрлийг “Монголын төмөр зам” ТӨХК-д олгожээ.Мөн Төмөр замын суурь бүтцийг барих төслийг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчтай хамтарсан тусгай зориулалтын компани байгуулах замаар хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг тус ТӨХК-ийн Төлөөлөн удирдах Зөвлөлд даалгасан байна.

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн редакци
2012 оны 12 дугаар сарын 17
2012 оны 12 дугаар сарын 17