logo
Нийслэлийн харьяа байгууллагууд төсвийн хөрөнгөөр шинэ жил тэмдэглэхгүй

Нийслэлийн харьяа байгууллагууд төсвийн хөрөнгөөр шинэ жил тэмдэглэхгүй

2012/12/18
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл шинэ жил болж байгаатай холбогдуулан үүрэг даалгавар өглөө. Энэ жил нийслэлийн харьяа байгууллагууд төсвийн хөрөнгөөр шинэ жилийн баяр тэмдэглэхгүй байхаар шийдвэрлэсэн гэдгийг хотын дарга мэдэгдлээ. Нийслэлийн гэр хорооллынхон аливаа баяр ёслолоор орхигдсон байдалтай байдаг. Дүүргүүдийн Засаг дарга нар гэр хорооллын тодорхой байршлуудад сүлд мод засч, хүүхэд хөгшдийг баярлуулах талаар илүү анхаарч ажиллахыг анхаарч ажиллахыг сануулав. Мөн шинэ жил гэр бүл, найз нөхдийн хүрээний баяр байдаг. Тиймээс төрийн байгууллага төсвийн мөнгөөр шинэ жил тэмдэглэх явдлыг хүлээн зөвшөөрөхгүй. Үүнээс гадна шинэ жилээр оргилуун дарснаас илүү хатуулагтай согтууруулах ундаа хэрэглэхгүй байхыг хотын дарга нийслэлийн иргэн, аж ахуйн нэгжүүдэд уриаллаа. Цаг агаарын хувьд өмнөх жилүүдийнхээс илүү хүйтрэх төлөвтэй байгаа учраас иргэдийг бэртэж гэмтэх, осгож амь насаа алдахаас урьдчилан сэргийлэх үүднээс цагдаа, онцгой байдлын албанаас шөнийн эргүүл гаргаж ажиллуулахыг үүрэг болгов.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш