logo
Таван дүүргийн 3асаг даргыг томилж ажилд нь орууллаа

Таван дүүргийн 3асаг даргыг томилж ажилд нь орууллаа

2012/12/18
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөлгөөн энэ сарын 17-нд боллоо. Шуурхай зөвлөлгөөнийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл удирдан явууллаа. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун хооронд шинээр томилогдсон албан тушаалтануудыг танилцууллаа. Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны дарга бөгөөд ерөнхий менежерээр Б.Бадрал, Орон сууцны санхүүжилтийн корпорацын гүйцэтгэх захирлаар А.Гантулга, Хүүхдийн ордны даргаар Анхтуяа нар томилогдсон байна. 2012 оны 11-р сарын 21-нд Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгууль болж  дүүргүүдийн шинээр сонгогдсон ИТХ-ын анхдугаар хуралдаан зохион байгуулагдаж, Засаг даргад нэр дэвшүүлж, нийслэлийн Засаг даргад өргөн мэдүүлсэн байна. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл бүрэн эрхийнхээ дагуу таван дүүргийн 3асаг даргыг томилж ажилд нь оруулжээ. Тэднийг  танилцуулбал:
1. Налайх дүүргийн Засаг дарга Х.Болдбаатар
2. Сүхбаатар дүүргийн Засаг дарга С.Бадарсан
3. Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо
4. Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа
5. Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг нар ажээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш